Нийгмийн

Хүй нь цөглөөгүй нярай хүүхдээ автомашины багаж дээр үлдээгээд явжээ

Өчигдөр /2020.11.04/ Сонгинохайрхан дүүрэг, Цамбагарав орчим, өглөөний 07:00 цагийн үед саарал өнгийн "Sai” маркийн автомашины багаж дээрээс төрөөд удаагүй, хүй нь цөглөөгүй нярай хүүхэд олжээ. Хүүхдийг анх тухайн газрын орчмоор явж байсан хоёр хүн олсон гэх бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нярай нь төрөөд 7 хоног орчим болсон шинжтэй, хүй цөглөөгүй эрүүл охин хүүхэд байсан аж. Түүнчлэн нярайг анх олоход ор хөнжлийн даавуунд ороосон байсан гэх бөгөөд осгож, даарсан шинжгүй биеийн байдал нь хэвийн байсан гэнэ.

Өдгөө цагдаагийн байгууллагаас нярайн эхийг эрэн сурвалжилж буй бөгөөд тухайн эх хүүхдээ гэртээ төрүүлсэн байж болзошгүй байна. Нярайг хүүхэд асарч хамгаалах дараагийн шатны байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтэст шалгаж буй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
12 сар 5, 2020 11:11

Үрээ тэжээх боломжгүй л болж дээ. Зайлуул. Өдрийн орлогоороо амьдр�##�аа з�##�гуулж ирсэн иргэд хүнд болсон. ТӨРөөс санхүүжиж өндөр ц�##�ин авдаг шүүгч нарын амьдр�##� л гайгүй байх даа

Иргэн
Иргэн
12 сар 5, 2020 12:48

Өөрийгөө авч явж чадахгүй байж хүүхэд төрүүлж, түүнийгээ хог шиг хаядаг нь монгол хүнээр өрөвдүүлэх асууд�##� мөн үү? Зарим хүмүүс байгаа онож "өрөвдөж" байв�##� зүгээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button