ДЭЛХИЙ

НАСА сарнаас чулуу авчруулахаар 1 ам.доллар төлнө

Өмнөд хөрш Chang’e-5 хөлгөөр сарны гадаргуугаас дээж чулуу авчирч байгаа билээ. Тэгвэл НАСА, Колорадо мужид үйл ажиллагаа явуулдаг “Lunar Outpost” компанид сарнаас чулуу, хөрс авчруулахаар нэг ам.доллар төлөх болсон байна.

“Lunar Outpost” сарны өмнөд туйлаас дээж цуглуулах юм.

Тус компани нь НАСА-тай сарны чулуу авчрах гэрээ хийсэн дөрвөн компаниудын нэг юм. Бусад гэрээтэй компаниуд бол Калифони мужид байрлалтай      “Masten Space System”, Токиод үйл ажиллагаа явуулдаг “ispace” болон түүний Европын охин компани байгаа юм. Уг дөрвөн компани НАСА-тай нийтдээ 25,001 ам.долларын гэрээ хийсэн ажээ. НАСА-д эдгээр компаниуд тус тус 50-аас 500 грамм жинтэй реголит авчирч өгөх юм байна.

Авчирсан хөрс, чулуунуудыг НАСА 2024 он гэхэд саран дээр дахин хүн буулгах “Artemis” төсөлдөө ашиглах аж.

НАСА зөвхөн реголит цуглуулгын ажилбарт л мөнгө төлж байгаа учир ийм бага төлбөр гарчээ.

“Lunar Outpost” компанийн захирал Жастин Сайрус BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “2023 онд дээж цуглуулах ажилбарыг явуулахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ бид хэд хэдэн компанитай хамтран ажиллаж байгаа учир үүнээс өмнө сар луу нисэж магадгүй” хэмээжээ.

Төлбөрийг урьдчилаад 10 хувь, чулуу болон хөрс цуглуулах онгоцоо сар луу нисгэхэд 10 хувь, үлдсэн 80 хувийг дээжийг шалгаж байж өгөх аж.

Ноён Сайрус хошигнож “Тийм ээ, тэр нэг долларыг 0.1, 0.1, 0.8 ам.доллараар хувааж авна” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button