ДЭЛХИЙ

Оросын “Спутник V” вакцин 98.5 хувийн үр дүн үзүүлэв

“Спутник V” вакцины гуравдугаар шатны туршилтад оролцсон 20 мянга гаруй хүмүүсийн 273 нь “КОВИД-19” туссан бөгөөд 98.5 хувийн үр дүн үзүүлжээ.

Москва хотын даргын орлогч Анастасия Ракова “Өнөөдрийг хүртэл 20 мянган хүн вакцины хоёр тунг хийлгэсэн. Бид үүнээс зөвхөн 273 “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэж авсан. Энэ нь вакцин хийлгэсэн хүмүүсийн 1.5 хувь болж байна” хэмээжээ.

Мөн тэрбээр Москва хот вакциныг хадгалах, хүргэх ажлыг өнгөрсөн зургаан сарын турш бэлтгэсэн гэдгийг мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагт (2020.12.02) ерөнхийлөгч Владимир Путин “КОВИД-19”-ийн эсрэг өргөн хэмжээний вакцинжуулалтын аян эхлүүлэхийг тушаасан. Харин өчигдөр (2020.12.04) вакцинжуулалтад хамрагдах бүртгэл явж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн иргэд анхны тунгаа тариулж эхлэх юм.

Вакцинжуулалтад хамрагдахын тулд иргэд оршин суудаг хотынхоо эмнэлэгт бүртгүүлэх хэрэгтэй аж. Хамгийн эхэнд вакцин хийлгэх урилга очсон хүмүүс бол эрсдэлт бүлэгт хамрагдаж буй эмч, багш нар юм.

Эх сурвалж: RT

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. Гайхамшигтай гж хэлэхээс өөр юүхэв. Өнгөрсөн 6сарын турш зүгээр суугаагүй бна шүү. Гэтэл манай махан толгойнууд яав. Ерөнхии сайдаасаа авахуулаад худлаа хөөрцөглөөд л, цээжээ дэлдээд л онгироод л явсан бздээ.

  2. Oros ax nar yum xiij chadna. Ustgaj ch chadna bas buteej ch chadna. Mon alj chadna bas avarch chaddag dain tulaanyg nutag deeree bugdiig uzej tuulj tsaana ni garsan aguu uls.Baxarxaj bna. Yun Amerik Angli.

  3. энэ дээрхи этгээд ямар санаатай хүн бэ орос улс биднийг 100 жил найдвартай хамга####аж ирсэн улс юм шүүүү

  4. shulkhii ba mayalzangiin virusiin ### emnelgiin oros vakzinuud l lav l baridaggui yum.20 jil ###d tarilaa yamarch ur dungui,shulkhi bur nutagshssan ba orosuud manai makhyg shulkhiitei geed uursduu avdaggui..orosyn hevleleer emch ba erdemted n uursduu tariulahgui baigaag bicheed baigaa shuu..delkhiin eruul mendiin saitaar orood uzeerei orosoos urd umnu n negch vakzin burtgegdeegui bdag yum bilee

  5. Монголд м####ын өвчинийг зохиомлоор тараадаг гэж биздээ.Тэгхээр вирус хувиргаж байгаа биз.Соц үед м####ын өвчин гардаг байсан юмуу.90 оноос хойш м####ын өвчин тэгэж өглөө.

  6. Одоо бодох нь ээ. Манайх дотроо ####даагүй байж ####ь эрт хамаг юмаа хааж хориод гээд шүүмжлүүлээд бсан, харин ч тэгсэн тулдаа хожуу ####даж одоо вакцинтай золголоо.

    Х####хын заяа их гэдэг …энэ дээ

  7. Яагаад ОХУ- с вакцин захи####ахгүй байгаа юм бол оо. Манай ерөнхмйлөгч болохоор 70 хувьтай гэх вакциныг авах захи####аг өглөө ч гэх шиг улстөрчид нь бүр нэг эсэргүү юм ярих болжээ хажууханд нь хямдхан үйлдвэрлээд байхад

  8. Дарж чадахгүй бусад гай болоод тараагаад байх юм бол орос хятад 2 та нараас асуух уу? Барьж аваад чарлуулж байгаад тарьж орхино за юу, кккк

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button