ДЭЛХИЙ

Унтаж байхдаа утсаа эрдэмтдэд ЗЭЭЛДҮҮЛЖ “КОВИД-19”-ийн судалгаанд тусалж болдог

Ханна Лавсон-Уэст унтахыхаа өмнө бидэнтэй л адил сошиал хуудсуудаа шалгаж үздэг. Харин түүнийг унтсаны дараа эрдэмтэд ухаалаг утсыг нь ашиглаж мянга мянган нарийн тооцоо хийдэг байна.

Ханна үүнийг нэг жилийн турш хийж байгаа бөгөөд одоогоор түүний утас 2500 гаруй тооцоолол хийсэн ажээ. Түүнтэй цуг 100 мянга гаруй хүн “Dream Lab” апликейшнийг татаж эрдэмтдэд тооцоо хийхэд тус болж байгаа юм.

Тус апликейшн нь ямар шим тэжээлийн бодисыг хольж хэрэглэх нь “КОВИД-19”-ийн үед эрүүл мэндэд ашиг тус үзүүлэх вэ гэдгийг олохоор хоолны молекулуудын дижитал загварыг ашиглан тооцоо хийж байгаа ажээ. Одоогоор ямар нэгэн хоол “КОВИД-19” туссан хүмүүст тус болох эсвэл “КОВИД-19”-өөр өвчлөхөөс сэргийлдэг гэсэн баримт олдоогүй байгаа.

Уг судалгааг “Imperial College London”, “Vodafone” сантай хамтран явуулж буй. “Imperial College London”-ий Анагаахын факультетын профессор Кирилл Веселков уг судалгааны ажилд тусалсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлжээ. “100 мянган ухаалаг утас бидний супер-компьютероос хоёр, гурав дахин хүчин чадалтай бөгөөд маш их хүн бидэнд тооцоо хийж өгч байгаад баярлаж байна” хэмээн тэр нэмж хэлсэн юм. Одоогоор дахиад туршиж үзэх 100 сая гаруй шим тэжээлийн бодисын хольц байгаа ажээ.

Олон нийт шинжлэх ухааны судалгаанд ийм маягаар туслах явдал 1990 онд эхэлсэн аж. Анхны ийм томоохон төсөл бол “[email protected]” байсан бөгөөд уг төслөөр интернетэд холбогдсон компьютерүүдийг харь гарагийн амьдрал хайхад ашигласан юм.

Эх сурвалж:  BBC

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button