НИЙГЭМ
“Баянзүрх” зах, “Emart” худалдааны төвд хөл хорио тогтоолоо

“Баянзүрх” зах болон Сансарын “Имарт” худалдааны төвд хөл хорио тогтоогоод байна. Учир нь коронавирусийн халдвар авсан иргэн тус худалдааны төвөөр зорчжээ.
Албаны байгууллагаас тухайн иргэний явсан маршрутыг тогтоохоор ажиллаж байна.
Улмаар “Баянзүрх” зах болон Сансарын “Имарт” худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авч байна.
Г.ЖАРГАЛ