НИЙГЭМ
Метилийн спирт уусны улмаас нэг иргэн амиа алджээ

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улс даяар согтууруулах ундаа худалдан, борлуулахыг хориглоод байгаа билээ. Элдэв бодисоор архийг орлуулан хэрэглээд хордох тохиолдол нэмэгдэж буйг мэргэжилтнүүд онцолж байгаа.
Өнөөдөр буюу энэ сарын 5-нд Төв аймгийн Заамар суманд таван иргэн метилийн спирт хэрэглэсний улмаас нэг хүн амиа алджээ. Дөрвөн иргэний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна.
Метилийн спиртийн хордлогын улмаас хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ.
Амьсгалын тогтолцоонд:
- Амьсгал хүнд болох
- Амьсгал удаашрах
- Уруул хөхрөх
- Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.
Нүдэнд:
- Хүүхэн хараа өргөсөх
- Нүд бүрэлзэх
- Хараа муудах болон, хараагүй болох
- Зүрх судасны тогтолцоонд:
- Цусны даралт буурах
- Зүрх зогсох
Мэдрэлийн тогтолцоонд:
- Ядарч, сульдах
- Толгой өвдөх
- Толгой эргэх
- Явж чадахгүй болох
- Хөөрлийн байдалд орох
- Ухаангүй болох
- Таталт өгөх
Ходоод гэдэс:
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Гэдэс базлах
- Гүйлгэх
- Арьс салст шарлах
- Цус алдах
Авах арга хэмжээ:
- Дээрх шинжүүд илэрвэл яаралтай түргэн тусламж /103/ дуудах, хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах
- Хэрвээ өвчтөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний шил, сав болон архины үлдэгдлийг асгалгүй байлгаж байх
- Юм уух чадвартай бол их хэмжээний шингэж уулгаж, бөөлжүүлэх
- Түргэн тусламж иртэл өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх шаардлагатай бол хиймэл амьсгал хийх.
Г.ЖАРГАЛ
Arhi pivonii HoriOgoo tavihgui bol ehneesee hor uuj uheed ehellee. Hairan shan humuus altan ami. 76 uursdoo gerte VISKI shimeed jargaj baihad bid nar METILiin hor uuj uheed l. Ene shudarguu.Arhiig demjeed bga yum bish. Todorhoi hyazgartai zaraachee. Shagchid huuramch arhi zarj bayajaad bas humusiig hordulad bna
зар зар
Энэ шаардаад байгаа хүмүүсийн шаардлагыг нь хүлээж авч хориогоо цуцлаад тэр хүсээд байгаа короногаар нь хэдэн зуун хүн үхүүлээч УОК-нхон. Тэгээд үхээд хэцүүдээд эхлэхээр наад м####нууд чинь хорио тавиад өгөөч гээд гуйна ш дээ. Тэр үед нь хориогоо тавих хэрэгтэй.