УЛС ТӨР

"Хүүхдийн төлөө фонд”-д соёл урлагийнхан 150 сая төгрөг хандивлахаар болжээ

Тэртээх 1972 онд анх байгуулагдан хүүхдийн төлөөх олон арван бүтээн байгуулалтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн "Хүүхдийн төлөө фонд” -ын үйл ажиллагааг Монгол улсын Соёлын яамнаас 30 гаруй жилийн дараа дахин сэргээж байна. Улмаар өнөөдөр албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлж, "Монгол соёл - Монгол хүүхэд” хэмээх монгол туургатны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг яг одоо МҮОНТ-ээр монгол туургатан даяар шууд дамжуулан толилуулж байна.

"Хүүхдийн төлөө фонд” -ын үйл ажиллагаанд хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах зорилготой тус тоглолтыг Монгол улсын Соёлын Сайд С.Чулуун нээж хэлсэн үгэндээ соёл, урлагийн салбарын төрийн байгууллагуудад ажиллаж буй бүх албан хаагчид, ажилчид, уран бүтээлчид буюу 7000 гаруй хүн нэг өдрийн цалин болох 150 сая гаруй төгрөгийг хандивлах болсныг дуулгалаа.

Мөн тус сангийн хамгийн анхны бүтээн байгуулалтын ажил нь Монгол улсын Хүүхэлдэйн театрын шинэ барилгыг барьж ашиглалтад оруулах юм гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сувд
Сувд
2020-12-30 20:57

Ард түмнийг ингэж дарамт�##�ж мөнгө авч брлохгүй шүүдээ. Ядарсан хзн олон байдаш. Хүүхдийнрээ мөнгийг өгөхөөс гэсэн олон хүн байна

Сувд
Сувд
2020-12-30 20:59

Хүүхдүүдэд бидэнд циркийг минь өгчихөөч сайдаа ерөнхийлөгчээ

Zochin
Zochin
2020-12-30 21:00

Ene henii omnoos mongo ogood bna tuuhee hujaad zarsan mongoo ogooch

NIRUNTENGER
NIRUNTENGER
2020-12-31 03:38

Tsedenbal-Filatovagiin neremjit khuukhdiin tuluu fond gevel iluu unend niitsekh bish uu. Ter khun ankh sanaachilsan b.na shuu dee.

Холбоотой мэдээ

Back to top button