НИЙГЭМ
3600 иргэнээс санал асуулга авахад 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэж хариулжээ

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна.
УОК-ын дарга Я.Содбаатар “Бид нийслэлийн хэмжээнд 3600 иргэнээс санал асуулга авсан. Тэгэхэд 70 хувь нь хөл хориог нь сулруулах зүйтэй гэсэн санал өгсөн.
Бүх яам, голлох агентлагуудаас, эрдэмтдийн зөвлөлөөс санал авахад 3-4 хоног сунгах нь зүйтэй гэсэн санал өгсөн.
Нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нээнэ. Гэхдээ 11 хүртэлх хугацаанд цар тахал дахин тархвал хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэлээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би энэ хөл хориог сунгахыг дэмжихгүйэ. Тэр гарсан дүүрэг, хороо, байранд хөл хорио тогтоовол яадагын гэхээс. Аль эсвэл бүх хүмүүст адил тэтгэмж, туслалцаа өгвөл татганах зүйл алга. Халааслах юмгүй болохоор хэцүүдэж байна даа! ! ! Хоногийнхоо хоол хүнсээ залгуулдаг хүмүүсийг яаа гэж гээд байгаан ❗❗❗
3600 хүн гэдэг нь нийт иргэдийн хэдэн хувийг хамаарч байгаа юм бэ бүх иргэдийн төлөөлөл болж чадахгүйл болов уу
3600 ширхэг төрийн албаныханаас санал авсымуу тээ. Энэ УОК ихээхэн тэнэгтэх юмаа
Яахав, хөл хорио суллах арай болоогүй л юм сан, жаахан тэсээд энэ халдварыг хумих л хэрэгтэйсэн. Хөл хорио суларлаа гээд баахан шоу, бөөгнөрсөн архидалт ихсээд үр дүнд нь хавтгай халдвар дэгдэх вий гэж л айж байна аа
УОК хангалттай ажиллаж чадахгүй байж өөрсдийгөө өмөөрч иргэдэд буруу өгч агсраад байх юм.
Халдвартай хүний ойрын хавьталуудыг нь тогтоох боломжгүй голомтууд байхад хөл хориог сулруулж яаж болох вэ. Зунжин чиглэлийн автобусны жолооч,чингэлтэй дүүргийн цагдаа хэдэн хүнтэй хүрэлцсэнийг чөтгөр л мэдэх байхдаа. Цааш нь өчнөөн голомт...
Өө за хөл хориог тахалын тархалтын явц хүрээ гарах эрсдэлийг тооцож харгалзахгүй зүгээр л хүмүүсийн хэл ам сэтгэл зүйд тааруулж тогтоодог болоо юү. Ажлаа өг өг. Айж байна.