ДЭЛХИЙ

АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажуулав

АНУ-ын Конгрессын гишүүд Электорал коллежийн саналуудыг тоолох явцад Дональд Трампын дэмжигчид бослого үйлдэн Конгрессын ордон руу нэвтэрсэн. Үүнээс болж Жо Байдены ялалтыг эцэслэн баталгаажуулах явцад саатал орсон билээ.

Тэгвэл АНУ-ын Конгресс дахин хуралдаж Электорал коллежийн саналын хуудсыг тоолон, Жо Байдены ялалтыг эцэслэн баталгаажууллаа. Ингээд Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох бүрэн эрх нь бүрдэж ирэх 20-ны өдөр тангараг өргөх ёслолоо гүйцэтгэх юм.

Өнгөрөгч 5-ны өдөр болсон Жоржиа мужийн сенатын сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан. Иймд Жо Байдены нам Конгресст олонх болсон тул тэрбээр өөрийн амласан зүйлсээ хэрэгжүүлэх бүрэн боломж түүнд ирлээ.

Бослого явагдаж байх үед зарим хүн 2 мянга гаруй офицерүүдээс тогтсон Конгрессын Ордныг хамгаалах ёстой АНУ-ын Капитолын цэргүүд юу хийж байв хэмээн гайхжээ.Цагдаагийн алба болзошгүй нөхцөл байдалд бэлэн байгаагүй гэсэн шүүмж их гарсан юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button