ДЭЛХИЙ

Брисбэнд коронавирусийн шинэ хувилбарын НЭГ тохиолдол илэрсэн учир хөл хорио тогтоов

Австрали улсын Брисбэн хотод Их Британи улсад ирлэсэн коронавирусийн шинэ хувилбарын нэг тохиолдол бүртгэгдсэн тул гурван өдрийн хөл хорио тогтоолоо.

Эрүүл мэндийн албан тушаалтнууд тусгаарлалтад ашиглаж байсан зочид буудлын ажилчин илүү хурдан тархдаг “B.1.1.7” нэртэй коронавирусийн хувилбараар халдварласан гэдгийг өчигдөр мэдээлжээ. Уг шинэ төрөл 33 гаруй улсад бүртгэгдээд байгаа билээ.

Брисбэн хот Австрали улсад цар тахлын нэгдүгээр давлагаа төгссөнөөс хойш цөөн тооны халдвар бүртгэж авсан байдаг. Австрали улс одоогийн байдлаар 28,500 нийт тохиолдол бүртгэж авсан бөгөөд 909 хүн вирусийн улмаас нас барсан юм.

Хөл хориог 18:00-аас эхлэн (Брисбэний цагаар) гурван хоногийн турш Брисбэн, Логан, Ипсвич, Моретон, Редландын бүсүүдэд үргэлжлэх аж. Оршин суугчид эмнэлгийн үйлчилгээ, нэн чухал бараа худалдаж авахдаа л гарах юм. Мөн тэндхийн оршин суугчдад анхны удаа гэрээсээ гарахдаа амны хаалт зүүхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button