НИЙГЭМ

Л.Цэдэвсүрэн: Тэргүүлэх мэргэжлээр СУРААГҮЙ оюутнуудад ЗЭЭЛ ОЛГОНО

УИХ-ын үдээс хойших хуралдаан боллоо.

Үүгээр гишүүд БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

“Өмнө нь оюутны 70 мянгыг халамж байна гээд зогсоосон. Эргээд хүмүүс шаардангуут зээл болгож орлуулсан. Одоо юу юу ч үгүй, холион бантан болчхоод байна. Энэ асуудлыг БШУЯ, Боловсролын зээлийн сан, Засгийн газраараа ярихгүй бол маш олон оюутан хүүхдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Маш олон хүндрэлтэй асуудлууд үүсчихсэн. Сэтгэлгүй хүмүүсээс болж оюутнууд хохироод байдаг болчхож.

Зээл дээрээ Засгийн газрын 70-р тогтоол гэж гаргаад мэргэжлээр нь ангилчхаж. Сургуулиудыг ч төрийн, хувийн гээд ялгадаг болсон юм байна. Энэ асуудлуудыг анхаараач гэж хүсэж байна. Төсвийн тодотголоор шууд сургалтын төлбөрт олгох зээл, тусламжийг хасагдаад явчихдаг жишээтэй.

Хэдэн хүүхэд зээл авах гэж хүсэлтээ өгсөн, хэд нь авч чадсан юм бэ. Буцалтгүй тусламж яг хэдэн хүнд хүрсэн юм бэ. Хариулж өгөөч. Дээрээс нь төгсчихсөн ч дипломоо авч чадаагүй хэдэн хүүхэд байна вэ. Гэрээ байгуулсан ч мөнгөө авч чадаагүй хүүхдүүдэд зээлээ олгож болох уу. Төрийн буруутай үйлдэл шүү дээ”

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн:

“Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эхнийх нь сургалтын төлбөр шууд олгох. Нөгөө хэсэг нь зээл олгох.

2020-2021 онд Буцалтгүй тусламжаар 3.2 тэрбум төсөвлөгдсөн байсан. Үүгээр 4439 оюутанд 3.1 тэрбумын сургалтын төлбөр олгосон. 2020 онд төсвийн тодотголоор 7000 оюутны зээлийн асуудал хүлээгдэж байгаа. Тэргүүлэх чиглэлээр суралцаагүй боловч хүсэлт гаргасан, гэрээгээ байгуулсан, 2.8-аас дээш голч оноотой 4986 оюутанд зээл өгөхөөр бэлдэж байна. Боломжтой гэж үзсэн, Засгийн газраар оруулна. Хоёрт, сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудад олгох 5.9 тэрбум төгрөг батлагдсан. Уг нь босго оноо заасан ч цар тахлын үед сувилагч нэн шаардлагатай байгаа гэдгээр оноо харгалзалгүй 3600 оюутанд энэ төрлийн төлбөрийг олгох нь зүйтэй гэж зөвлөлдөж ярилцсан.

Дараа нь нэн хэрэгцээтэй /Тэргүүлэх чиглэлийн/ мэргэжлээр сураагүй ч энэ хичээлийн жилийг дуустал зээл өгөөч гэж 3600 орчим оюутан хандсан байна. Өгвөл 5.4 тэрбум  төгрөг хэрэгтэй. Үүнийг судлаад, өгөх боломжтой гэж мөн үзээд Засгийн газарт оруулахаар бэлдэж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Гарчигаа яаж өгөөд байгаа юм бэ? Ярианых нь утгыг тэс мушгиад яс хаяад байгаа юм уу?

  2. Сург####тын чанарыг сайжруулая, энэ үй түмэн хэрэгтэй хэрэггүй их дээд сургуулийг цөөлөe гэдэг асууд#### бас чух#### биздээ, нэг эхэлсэн ажлаа зоригтой хийгээд дуусгамаар юм, эргэж буцаад ямар хэрэг бнаа…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button