ДЭЛХИЙ

Өчигдрийн бослогоос болж бэртсэн цагдаа нас баржээ

Өчигдөр Вашингтон хот дахь Конгрессын Ордонд Дональд Трампыг дэмжигч нар хүч түрэн орж бослого үйлдсэн билээ. Үүний улмаас Электорал коллежийн саналыг тоолох явц тасалдсан юм.

Дараагаар нь Конгресс дахин хуралдаж Электорал коллежийн саналыг тоолж сонгуулийн хариуг баталсан билээ.

Бослогын үеэр толгойгоо галын хороор хэд хэдэн удаа цохиулсан Брайан Д. Сикник нэртэй Капитолын цагдаа бэртлээ даалгүй нас барсан байна. Тэрбээр өөрийн алба хаадаг цагдаагийн хэлтэст эргэж ирээд ухаан алдаж унасан учир эмнэлэгт хүргэгджээ. Сикник дараагийн өдөр нь нас барсан хэмээн “USCP” мэдэгдэл хийсэн юм. Тус мэдэгдэлд “АНУ-ын Капитолын цагдаагийн хүчин офицер Сикнникийн гэр бүл, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье  хэмээсэн байна.

Бослого өрнөсөн өдөр дөрвөн хүн амь насаа алдаж Капитол болон Нийслэлийн цагдаагийн албаны 50 гаруй офицер бэртжээ. Нас барсан хүний нэг нь Нисэх хүчинд 14 жил алба хашиж байсан Эшли Баббит байсан юм. Түүнийг цагдаа буудсан хэмээн үзэж байгаа аж.

Болсон явдлын улмаас Капитолын цагдаагийн албаны дарга Стивен Сунд огцорсон юм.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button