ДЭЛХИЙ

БОСЛОГЫН ДАРАА: Дональд Трамп сонгуулийн хариуг хүлээн зөвшөөрч, албан тушаалтнууд огцров

Вашингтон хотод болсон үймээний дараа Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгнө гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тус явдлын улмаас Ардчилсан намын гишүүд Трампыг тушаалаас нь эрт огцруулахыг уриалсан юм. Гэвч огцруулах ажиллагааг эхлүүлэх эрхийг дэд ерөнхийлөгч Майк Пенс эзэмшдэг бөгөөд тэрбээр ийм ахлам хийхийг дэмжээгүй.

Бослогын улмаас Дональд Трампын Твиттер хуудсыг 12 цагийн турш хаасан билээ. Түүний Твиттер хуудас буцан нээгдэхэд тэрбээр видео мэдэгдэл хийж “Конгресс сонгуулийн хариуг баталлаа. Шинэ засаг ирэх 20-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авна. Миний бие Ерөнхийлөгчийн суудлаа дэг журамтай хүлээлгэн өгөх болно” хэмээн сонгуулийн хариуг хүлээн зөвшөөрсөн байна.

Бослогын дараа хэд хэдэн албан тушаалтнууд огцрох хүсэлтээ гаргажээ. Тэдний дунд Капитолын цагдаагийн албаны дарга Стивен Сунд, зам тээврийн сайд Элаин Чао, боловсролын сайд Бэтси ДэВос нар багтаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-01-09 05:02

4 хүний үхэлд буруутай

Холбоотой мэдээ

Back to top button