ДЭЛХИЙ

ВАКЦИНЖУУЛАЛТ: Индонез улс өндөр настнуудаа бус залуу иргэдээ зорилгот бүлэг болгожээ

Индонез улс коронавирусийн тархалтыг зогсоож, эдийн засгаа сэргээх зорилготой “КОВИД-19”-ийн үнэгүй вакцинжуулалтын аяныг эхлүүлжээ. Гэвч тус улс дэлхийн бусад орнуудаас өөр арга барил ашиглаж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг дархлаажуулсны дараа өндөр настнуудыг бус 18-аас 59 насны хүмүүсийг зорилтот бүлгээ болгох аж. Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо 59 настай бөгөөд тэрбээр хамгийн эхэнд вакцин тариулах хүмүүсийн эгнээнд сайн дураараа оржээ. Харин дэд ерөнхийлөгч Маруф Амин 77 настай тул дархлаажуулалтад эрт оролцох боломжгүй аж.

Индонез улсын Засгийн Газраас гаргасан баримт мэдээллээс харвал тус орны “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын 80 хувийг хөдөлмөр эрхлэх насны хүн ам бүрдүүлж байгаа юм. Мөн тус улсын өндөр настнууд гэртээ залуу үеийнхэнтэй хамт амьдардаг учир “18-аас 59 насны иргэдийг вакцинжуулснаар тэдэнтэй хамт амьдардаг өндөр настнуудыг ч мөн тодорхой хэмжээнд хамгаалалт олгож байна” хэмээн Индонезийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч хэлжээ.

Дэлхийн хүн амын 60-аас 70 хувийг дархлаажуулж байж коронавирусийн тархалтыг зогсооно хэмээн эрдэмтэд тооцоолсон. Гэвч илүү халдварлах чадвартай вирусийн шинэ төрөл өргөн хүрээнд тархах юм бол тус хувь ихсэх юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button