УЛС ТӨР

ҮХНӨ-өөс хойш анх удаа хэлэлцэж буй асуудал тул хуралдааны дэгийг шинээр тогтоов

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 52.7 хувийн ирцтэй эхэллээ.

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дуусаад, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаас огцрох хүсэлтийг дэмжиж, холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

Уг тогтоолын төслийг одоо УИХ хэлэлцэх юм. Гишүүдийн олонх дэмжвэл У.Хүрэлсүх бууж, түүнийг дагаад Засгийн газар нь танхимаараа огцрох юм.

Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч буйд маш их харамсаж байна. Амаржсан эхийг тээвэрлэсэн маш бүдүүлэг алдаа болсон ч үүнээс болж Засгийн газар огцрох нь учир дутагдалтай. Монголын төрд ийм хялбар жишиг тогтчих вий.

Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээс хойш анх удаа болж байгаа асуудал тул хуралдааны дэгийг өөрсдөө тогтоох шаардлага үүсээд байна. Дэгийг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Ингээд 99.2-т заасан дэгээр УИХ-ын чуулганыг явуулъя гэсэн горимын санал гаргая” гэлээ.

Ийн С.Бямбацогт гишүүний оруулсан саналыг дэмжих эсэх дээр санал хураалт явуулав.

Үүгээр гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 99.2-т заасны дагуу уг хуралдааныг явуулахаар боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button