УЛС ТӨР

Ерөнхий сайдын шийдвэрийг улс төрийн ертөнцөд жишиг тогтоолоо гэв

УИХ-ын чуулган хуралдаж байна. Үүгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хүлээж авах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гишүүдийн олонх дэмжвэл У.Хүрэлсүх бууж, түүнийг дагаад Засгийн газар нь танхимаараа огцрох юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

М.Оюунчимэг: Ерөнхий сайд улс төрийн соёлд жишиг тогтоолоо

Ёс зүйн хэм хэмжээг өөрөөсөө эхлүүлж, огцрох өргөдлөө өглөө. Нэг талдаа би маш их харамсаж байна. Тэр бол үнэхээр ард түмний хүсэж байсан Ерөнхий сайд. Улс төрд жишиг тогтоож байна. Өчигдөр залуус мундаг жагслаа. Дараа нь улс төржүүлж, хувиргах ажил явсанд харамсаж байна. Өчигдөр орой согтуу хүмүүс ч их болчихсон байсан. Цар тахлын үед жагсаалыг турхирсан нь үнэхээр үнэн бол хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна. Хүчээр шийддэг биш, таныг сонгосон ард түмнийхээ төлөө ингэж хариуцлагаа хүлээдэг жишиг тогтоосой гэж хүсэж байна.

Хоёрт, Ерөнхий сайдаас асууя. Иргэд бидэнд ямар их итгэл хүлээлгэсэн билээ. Таны бодлого үргэлжлэх ёстой. Таныг Ерөнхий сайдаас буусны дараа төр яаж ажиллах ёстой юм бэ?

Б.Баярсайхан: Цаашид төрийн албаны үйлчилгээний албанд реформ хийе

У.Хүрэлсүх сайдын авч, хэрэгжүүлж буй шийдвэр ард түмэнд таалагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө дөнгөж амаржсан ээжид хандсан энэ хандлага монгол хүн бүрийг эмзэглүүлсэн. Хүн нэг бүр Монгол Улсын үнэт баялаг. Ийм үед ёс зүйн хариуцлага хүлээн огцорч буй У.Хүрэлсүхийн шийдвэр улс төрийн ертөнцөд шинэ жишиг авчирлаа. Нөгөө талд төрийн албаны үйлчилгээнээс болж Засгийн газар огцрохоос илүүтэй, дунд, анхан шатны үйлчилгээ ямар байгааг эргэж харах хэрэгтэй. Ялангуяа эмнэлгийн үйлчилгээ, өвчтөнүүдээ царайчлуулдаг болоод удаж байгаа. Би улсын эмнэлэгт дөрвөн хүүхдээ төрүүлсний хувьд ямар байдгийг мэднэ. Цаашид төрийн албаны үйлчилгээнд реформ хийх цаг болсон гэж үзэж байна. Дараагийн Засгийн газар энэ зоригтой бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button