УЛС ТӨР

Д.Ганбат: Засгийн газар коронавируст ялагдчихлаа

УИХ-ын чуулган хуралдаж байна. Үүгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хүлээж авах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гишүүдийн олонх дэмжвэл У.Хүрэлсүх бууж, түүнийг дагаад Засгийн газар нь танхимаараа огцрох юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улсаасаа давсан эрх ашигтай хүн нэг ширхэг ч байж болохгүй

Муу юмыг сайн гэдэг төрийн тэргүүнтэй байж таарахгүй. Би Ерөнхий сайдын үгийг хариуцлагатай үг гэж ойлгож байна. Улсаасаа давсан эрх ашигтай хүн төрд нэг ширхэг ч байж болохгүй. ҮАБЗ-ийн эсрэг олон нийтийг турхирч байгаа явдал 2017 оноос хойш гэмт хэрэг болсон. Энэ үйл явдал нотлогдох ёстой. Үүнд тодорхой санхүүжилтийн асуудал яригдаж байна. Яагаад иргэд зүрх сэтгэлээрээ жагсаж болдоггүй юм. Ингэж жагсаалыг улс төрийн зорилгоор нураахад хэн хожих вэ. Юуны төрийн тэргүүн болж үлдэх вэ. Одоо болоо шүү дээ. Өөрийг чинь мэднэ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төлөө та яг байсан уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяртай явдаг нэг зүйл нь шүүхийг үнэхээр улс төрөөс хараат бус байлгая гэсэн чин манлайллыг үзүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Засгийн газар коронавируст ялагдчихлаа

Өөрсдийнхөөрөө хийдэг жагсаал мэт ярих юм. Ард түмэн өөрсдөө л гарч ирсэн шүү дээ. Хөл хорионы дэглэмийг зүй ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас тохиолдсон энэ сэтгэл эмтрэм үйл явдал нь өнөөгийн Засгийн газрын бодит байдал юм. Эх орондоо ирэх иргэдээ удаан хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлахад хүргэж байна. Энэ бол иргэдийнхээ эсрэг хийж буй үйлдэл, эс үйлдэл юм. Тэргүүн ээлжид Я.Содбаатар, Т.Мөнхсайхан, Д.Сумъяабазар нарт хариуцлага тооц гэсээр байтал ийм шийдвэр гаргаж, засаглалын дутагдалд орууллаа. Үүнээс гадна жагсаалыг зохион байгуулсан гэх яриагаа нотол. Үндсэндээ энэ засгийн газар коронавируст ялагдчихлаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button