УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч АН-ыг самарсан, одоо Монголыг самрах гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ. Тэрбээр:

"Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой гэж боддог. Хүн бүр санаснаараа хийчихдэг ажил биш юм билээ.Анх удаа хийж байгаа. Том эдийн засагтай орнууд ч ингэж байгаа. Анхан шатны алдаа гарвал Засгийнх нь тэргүүн огцордог юм байна гэж мэдээсэй. Энэ үйлдлээрээ мянга, мянган төрийн албан хаагчдыг ойлгоосой гэж бодож байгаа юм. Та бид хоёр хоёулаа нэг ангид зүтгэж явсан офицер хүмүүс. Та миний зан аашийг маш сайн мэддэг. Би хариуцлагаас зугтаагүй, харин үүрч байгаа. Би парламентдаа сууна. Би монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсэж байна. Миний зүрх сэтгэл ийм, би зүрх сэтгэлээрээ амьдардаг хүн.

Шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Албан тушаал мөнх биш, та бид хэзээ нэгэн цагт шалгагдана. Хонгил гэж ярьдаг. Ерөнхий сайдын зовлонг биеэр мэдэрсэн хүн Н.Алтанхуяг гишүүн энд сууж байна. Ерөнхий сайдад амрах цаг гэж байдаггүй, яс янгинадаг ажил. Сүүлийн таван жил чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэсэн. Харамсалтай нь миний хариуцаж буй төрийн албан хаагчид ноцтой алдаа гаргасан тул өөрөө хариуцлага хүлээж байгаа юм. Монголын парламентыг хэрүүл, зодоонтой байгаасай гэж бодохгүй байна. Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Энэ бүхэн тань олон баримтаар нотлогдоно. Цаашид ажлаа өгчхөөд шүүх прокуроруудад ямар дарамт шахалт үзүүлдэг байсан талаар нотолгоотой ярина аа. Одоо та бүхнийхээ дунд сууж байгаад хэн яаж хулгай хийдэг байсныг ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. АН-ыг самарсан, одоо Монголыг самрах юм байна. Хэдий бид хамт сайхан ажилласан ч алдаа дутагдлыг нь хэлж, шаардлагатай бол үндсэн хуулийн асуудлаар парламент дээр асуудал тавина” гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Катерина
Катерина
2021-01-21 20:06

Ерөнхий сайд У. ХҮРЭЛСҮХ .... .Бид таны т�##�д шүү .... МЫ ЗА ВАМ ВСЕГДА ....ОН НОМЕР 1 .... В МИРЕ

Зочин
Зочин
2021-01-22 15:01

ЧИ НЭЭГ ИХ ОЛИГТОЙ АМЬТАН БИШ

Холбоотой мэдээ

Back to top button