УЛС ТӨР

Х.Нямбаатар: Шүүгчид төрийн ордны гурван давхарт ирж, хэдэн жилийн ял оноохоо асуудаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

“Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байхад хуулиа татаж ав гэдэг шахалтыг Ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн удаа тавьж байсан. Шүүгчид Төрийн ордны гурван давхарт ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд бид шахалтыг нь хүлээж аваагүй.

Өчигдрийн жагсаалыг ч санхүүжүүлж, улс төржүүлсэн, турхирсан гэдгийг ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатай мэдэгдье. Дахин байгуулагдах Засгийн газарт амжилт хүсье” гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button