НИЙГЭМ

Асрамжийн газарт өндөр настан амиа алдсаныг та сарын дараа мэдэв үү, А.Ариунзаяа сайд аа

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах “Ахмад настны үндэсний төв”-д амьдарч байсан 62 настай, Т осголтын улмаас амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийг тодруулбал, талийгаач өнгөрөгч нэгдүгээр сарын 3-ны өдөр байрнаасаа гарч, хог асгахаар явах үедээ зүрх нь хаагдаж, улмаар гадаа осгож нас барсан. Харин асрамжийн газрын зүгээс талийгаачийг гадагш гарсныг мэдэхгүй байсаар эл өдрийн маргааш /2021.01.04/ хогийн цэг орчим осгосон байдалтай нас барсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй.

Бид тухайн мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: “Өнгөрөгч нэгдүгээр сарын 4-ны өдөр Төв аймагт байрлах Ахмад настны үндэсний төвийн ахмад настан нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиж, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэх мэдээллийг өгөв.

Иймд бид тус асрамжийн газрын дарга Л.Эрдэнэхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч нэгдүгээр сард танай асрамжийн газарт амьдарч байсан өндөр настан осгож нас барсан тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай асрамжийн газарт үйлчлүүлж байсан ахмад настан өнгөрөгч нэгдүгээр сарын 3-нд амиа алдсан. Тухайн өдөр хог асгахаар гарч яваад зүрх нь муудаж нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийг “Зүрхний импакт” болсон хэмээх оношийг тавиад байгаа.

-Талийгаач асрах газарт амьдраад хэдэн жил болсон бэ, урьд нь зүрхний өвчнөөр өвчилж байсан уу?

-Талийгаач манайд ирснээс хойш гурван жил өнгөрсөн байна. Өмнө нь зүрхний өвчнөөр 10 хоног эмчилгээ хийлгэж байсан.

-Хог асгахаар гараад осгож амиа алдсан гэлээ. Танайх үйлчлүүлэгчээрээ хогоо асгуулдаг юм уу?

-Талийгаач маань угийн их хөдөлгөөнтэй, зүгээр суудаггүй хүн байсан л даа. Мэдээж бид үйлчлүүлэгчээр хогоо асгуулахгүй. Өрөөнийхөө хогийг үе үе өөрөө гаргаж асгадаг байсан юм. Манай хогийн цэг асрамжийн байрнаас 10 метр орчим зайтай. Наагуураа блокон ханаар өрж хийсэн. Тиймээс талийгаач хогийн цэгийн хойно унасан байсныг ажилчид хайж олоогүй юм билээ.

-Алга болсныг маргааш нь олсон юм уу, мэдсэн юм уу?

-Маргааш нь мэдсэн гэдэг ташаа мэдээлэл. Тухайн өдөр асрамжийн газарт ажиллаж байсан ээлжийн жижүүр, сувилагчид талийгаачийг алга болсныг мэдэж, өрөө тасалгаа болон гадаах орчим хайсан ч ололгүй, маргааш өглөө үргэлжлүүлэн хайх үеэр манай эмч олсон. Цогцос олдсон даруйд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шалгалтын ажиллагаа явуулсан.

-Талийгаачид ар гэр байсан уу?

-Нэг ахтай байсан. Бид харамсалтай мэдээг дуулгаж, цогцсыг хүлээлгэж өгсөн.

НХЯ-наас хэргийг шалгаж байгаа юу. Ажлын хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?

-Өнөөдөр /2021.02.03/ ХНХЯ-наас ажлын хэсэг ирж, ажиллаж байна. Тухайн өдөр ээлжинд гарч байсан жижүүрийг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.

Бид талийгаачийн ар гэртээ холбогдохоор залгасан ч утсаа унтраасан байлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ахмад настны үндэсний төв”-д нийт 156 ахмад настан үйлчилгээ авч байснаас өдгөө 155 байна. Тэнд амьдарч буй ахмадууд маш хүнд нөхцөлд амьдардгийг хэллээ. Ажилчид болон удирдлагын зүгээс үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амьдрах орчинд төдийлөн анхаардаггүй, хаягдмал байдалтай царцаад удаж байгааг онцлов.

ТҮҮХЭЭС СӨХВӨЛ: Ахмад настны үндэсний төв нь 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж байсан улсын анхны асрамжийн төв юм. 1925 оноос хойш Нийслэл хүрээнд 32 жил үйл ажиллагаа явуулж байгаад 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, 1967 онд Төв аймгийн Батсүмбэр суманд шилжин суурьшсан. 2013 оныг хүртэл “Улсын асрамжийн газар” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 08 сарын 24-ны өдрийн 55 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа “Ахмад настны үндэсний төв” болон өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу 5 алба, нийт 92 ажилтан, төрөлжсөн асрамж болон амралт, нөхөн сэргээх сувилал гэсэн бүтэцтэйгээр ажиллаж буй.

Бид талийгаачийн асуудлаар ХНХЯ-ны сайд А.Ариунзаяатай холбогдохоор утас руу нь залгасан ч аваагүй тул, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

-“Ахмад настны үндэсний төв”-ийн өндөр настан нас барсан хэрэгт хариуцсан салбарын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнө манайд ирсэн. Манай ажлын хэсэг хоёр удаа шалгасан. Мөн цагдаагийн байгууллагаас ч мөн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа.

-Тухайн хэрэг сарын өмнө гарсныг мэдэж байгаа юу?

-Тийм ээ. Хэрэг болсны дараахан мэдээлэл нь ирсэн. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажлын хэсгээ хамаагүй гаргаад байж болохгүй байгаа. Тэр дотор маш олон ахмадууд амьдарч байгаа учир эрсдэл өндөртэй. Ажлын хэсгийн гишүүдээс хэн нэгэн маань халдвар авсан байвал дотор байгаа ахмадууд хүнд байдалд орно. Тиймээс бид зохих түвшинд нь ариутгал халдваргүйтгэл хийгээд, ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй өгнө” гэв.

ҮҮНЭЭС ХАРАХАД: Өөрсдийнх нь харъяанд байдаг “Ахмад настны үндэсний төв”-д ажлын хариуцлага алдаж, амьдарч байсан өндөр настан харамсалтайгаар амиа алдчихаад байхад ХНХЯ нь хэрэг болсноос сарын дараа л дөнгөж ажлын хэсгээ гаргаж анхаарч байна. Та бүхэн санаж байвал, өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд болсон УИХ-ын Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг ХНХЯ-ны сайд А.Ариунзаяаг хатуухан шүүмжлээд авсан. Тэрбээр А.Ариунзаяа сайдыг Фэйсбүүкээр ажлаа явуулахаа боль. Мориноосоо, амьдралдаа буумаар байна” хэмээсэн юм. Энэ нь ч үнэний ортой шүүмжлэл гэдгийг энэ удаагийн хэрэг харууллаа. ХНХЯ нь тус төвд амьдардаг ахмадуудаа анхаарч, ажилчдын ёс зүй хариуцлагыг нэмэгдүүлж, цаашид ийм хайнга алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Эс бөгөөс настан буурлууд маань энэ мэт харамсалтай явдлаар хорвоог цаг бусаар орхисоор дуусах нь...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 4, 2021 07:56

хариуцлага гэдэг юм хаанач �##�га тэртусмаа доод шатанд мөн хариуцлага тооцож байгаа байд�##� байхгүй хөөрхий тэр хөгшин бие муутай байсан байж таараа ийм настангаар хог асгуулаад мөн яар�##�тай тусламж үзүүлээгүй гэх мэт маш олон �##�дааг энэ байгуулагаас олж харж болно хүний амь настай холбоотой асуудлыг яаж шийдэхийг харяа

Zochin
Zochin
2 сар 4, 2021 08:14

Eguur.mn Chaddag ym bol saidiig ogtsruulah ajliig zohion baiguulaach.

Тунгаа
Тунгаа
2 сар 4, 2021 08:52

Огцрох хэрэгтэй ийм б�##�ай авгай сайд хийхээр аргагүй шүү дээ хүний амь гэдэг хамгийн том хариуцлага огцорох ёстой

уншигч
уншигч
2 сар 4, 2021 09:13

Долоо хоног байж болно, 10 ч байж болно. Бүхэл бүтэн сарын дараа яамнаас хэвлэлд гарахаар нь ажлын хэсэг гарна гэдэг бол Жасрай нуайн эрх шар ачийг ямар хэмжээнд ажиллажбгааг л харуулж байгаа юм. З�##�уу хүн өөрөөсөө шнэхээр ичих хэрэгтэй

зочин
зочин
2 сар 4, 2021 09:31

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд дээр очихдоо аймаар орилж, хамраа чимхэх аятай аашилж бүр с�##�барынхныгаа шоконд оруулсан гэж байгаам даа

Зочин
Зочин
2 сар 4, 2021 10:51

155 хүнийг 92 ажилтан асарч байдаг гэхээр уг нь төрөөс өчнөөн зард�##� төсөв гараад баахан амьтан ц�##�ин аваад сууж байдаг байх нь, яг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн л хариуцлагын асууд�##� шүүдээ, энэ сайд ямар хамаатай юм бэ, өдөр бүр бүх байгууллагыг ш�##�гаад бүртгээд явхуу, дунд доод шатандаа ерөөсөө болохгүй байнаа,

бүсгүй
бүсгүй
2 сар 4, 2021 10:57

энэ маанаг ариунзаяа ажилтныхаа төрсөн өдөрт мэнд хүргэж мэндчилгээн др нь яамны тамга дарсан хөлдүү гар. Дараагийн удаа жорлонгийн цаас эсвэл дамск дээр төрийн тамга дарна даа эргүү авгай.

Zochin
Zochin
2 сар 4, 2021 11:17

Iim khyn iim chukhal salbariig avch yavj chdakhgyi ee. Yana daa uls oron, ard tymen min'

Zochin
Zochin
2 сар 4, 2021 11:26

HNHYamnii Said, ded sai 2 sain duraaraa ogtsoroh heregtei shdee Erunhii said iim yabdlaas bolj ogsorson shdee Ene bol hun amnii hereg baishdee Arunzaya saidaa

Иргэн
Иргэн
2 сар 4, 2021 12:34

Сайд Ариунзаяа шууд огцрох ёстой.

А
А
2 сар 4, 2021 13:19

Сайд огцоруулах дон туссан !! Оркуудыг яах вэ?? Энэ коммент дээр огцор гэсэн м�##�нууд хачин матармаанууд байгаадаа !!! Асрамжийн газрын л хариуцлага !! Ээлжийн мануухайнууд л �##�даа гаргаж дээ

Зочин
Зочин
2 сар 4, 2021 14:59

ЖАСРАЙН НЭР БАРЬСАН ЭНЭ НЭГ ХУДАЛ ХУУРМАГ ДҮР ЭСГЭСЭН МАНУУХАЙГ ТӨРӨӨС �######�УУЛАА. САЙДЫН СУУДАЛД ДУХЛААД ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ МАНУУХАЙ.

Салбарын ажилтнууд чинь
Салбарын ажилтнууд чинь
2 сар 4, 2021 15:00

Чинзоригийн сайдын үед ХНХ-ын Яамны төв аппарат, с�##�бар газруудад олон жил бугшсан идээ бээрийг яар�##�тай сайн шахаж, удирдлагыг шинэ хүмүүсээр хурдан бэхжүүлэх хэрэгтэй. Эрдэнэ, Чинзориг нарын идэж уусан мөнгө ,төгрөгний асууд�##� ч цаашид мандана. Засаж цэгцлэхэд цаг хугацаа нилээд орно. Таны шинэчлэл дарганцаруудын түвшинд та�##�агдахгүй. Харин доод �##�бан туша�##�тнууд ихэд т�##�архан дэмжиж байгаа шүү.

Зочин
Зочин
2 сар 4, 2021 17:55

Бодит нөхцөл байдлыг ойлгохгүй иргэдийн орлого нэмэгдсэн гээд сууж байдгаа болиорой. Ахмад настнаа ингэж х�##�амжилдаг сайдтай гэхээр ой гутаж байна.

maijgii
maijgii
2 сар 4, 2021 18:50

Nair naadamd urisan bol yaj hurdan ochih bsn be? Ene hugshidiig bl ter yamnii heentseruud yah gej anhaarah ym? Sejgiin gazar geed hun bur amaa taglaj nuuree buruulj bgaa bhdaa . orchin ue gedeg iim l boljee!

Зочин
Зочин
2 сар 4, 2021 21:11

Хариуцлагатай баймаар байнадаа.Хов хөөцөлдөх,хүний муу үзэх,нэгийгээ үзэн ядах,худ�##� хэлэх,хугай хийхдээ ч монголчууд үнэн лидер улс болжээ.Үнэн муухай байна шүү

Зочин
Зочин
2 сар 5, 2021 00:04

Эргүү оркууд энд тэнд нэг юм болохоор л сайд огцор гэж солиордог болжээ . Эргүүнүүдээ өөрсдөө ажлаа сайн хий л дээ

Зочин
Зочин
2 сар 5, 2021 05:53

Монголчууд саах�##�т хүний санаа нэг айл хүний амь нэг гэж эртнээс бусдын төлөө санаа тавьж амьдардаг байсан юм шүү. Харин энэ нийгэмд бол эрх мндэлд хүрмэгц улс орны, ард иргэдийн эрх ашгийг мартаж өөрийн хөрөнгийг арвижуулах, эрх ямбаа л эн тэргүүнд тавих нь голдуу хүмүүс байх юм. Энэ асрах газарын хувьд ахмадуудад анхаар�##� тавих үүрэгтэй ханг�##�ттай олон хүмүүс ц�##�инжаад сууж байдаг юм байна. Харамс�##�тай л байнадаа.

zovrelioptor
zovrelioptor
8 сар 8, 2021 12:42

I think this is one of the most vital information for me. And i'm glad reading your article. But wanna remark on some general things, The website style is perfect, the articles is really excellent : D. Good job, cheers

zortilo nrel
zortilo nrel
9 сар 27, 2021 02:57

I have recently started a site, the info you provide on this site has helped me greatly. Thank you for all of your time & work. "A physicist is an atom's way of knowing about atoms." by George Wald.

Холбоотой мэдээ

Back to top button