Нийгмийн

ГУРВАН ӨРӨӨ БАЙРНЫ мөнгөөр ОО цаас, салфетканы тендер зарласан ИНЕГ-ын тансаглал

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газрын дарга нар хууль бус мөнгө угаалт, тансаглалаа тендерийн ард нуудаг болсоор удаж буй. Үүний нэг жишээ ИНЕГ-т өрнөжээ. tender.gov.mn, burtgel.mn, шилэн данс зэрэг дата баазуудад үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна.

Тус байгууллага гурван өрөө байрны мөнгөөр буюу 143 сая төгрөгөөр 00 цаас, салфетка, даавуу худалдан авах багц тендер зарласан байна. Тодруулбал, ИНЕГ 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 143,535,115 төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлажээ.

Улмаар “Грандмакс” ХХК-ийг шалгаруулж, 2020 оны долдугаар сарын 10-нд “Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ” байгуулсан аж. Гэрээнд захиалагч талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нийлүүлэгч талаас “Грандмакс” ХХК-ийн захирал Ц.Болормаа төлөөлөн гарын үсэг зуржээ.

-САЛФЕТКА, ГАРЫН ЦААС, АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ БАГЦЫН ҮНЭ 39 САЯ ТӨГРӨГ-

Зарласан тендерт тусгаснаар ахуйн цэвэрлэгээний, цэвэрлэгээний, даавуу, зэв арилгагч гэсэн ДӨРВӨН БАГЦЫН нийт үнэ 143 сая 535 мянга 115 төгрөг. Багцууд тус тусдаа үнэтэй.

Цэвэрлэгээний материал-48,826,140 төгрөг

Ахуйн цэвэрлэгээний материал /салфетка, гарын цаас, ариун цэврийн цаас/ -39,258,725 төгрөг

А-даавуу 5330м, Зөөлөн даавуу 1120м -14,450,250 төгрөг

Зэв арилгагч /450гр/-565ш, Гарын тос арилгагч /150 гр/-195ш, контакт клинер /390мл/-1495ш, Тусгаарлагч лент /sincere 50m/-985ш, DR.99/хийн шингэн/ 588ш- 41,000,000 төгрөг хэмээн tender.gov.mn сайтад тендер зарлахдаа задлан тусгажээ.

Харин 2020 оны долдугаар сарын 10-нд “Грандмакс” ХХК-тай байгуулсан гэрээнд тусгаснаар:

Багц-1 Цэвэрлэгээний материал /юу байгаа нь тодорхой бус/-47,958,180 төгрөг

Багц-2 Ахуйн цэвэрлэгээний материал /салфетка, гарын цаас, ариун цэврийн цаас/-38,842,000 төгрөг

Багц-3  А-даавуу 5330м, Зөөлөн даавуу 1120м- 13,978,500 төгрөг хэмээн тус тус тусгаж, нийт 100,788,680 төгрөгийн гэрээ байгуулжээ.

Гэтэл дөрөв дэх багцыг гэрээнд огт тусгаагүй орхигдуулсан нь анхаарал татаж буй юм. Хэзээ ямар компани дөрөв дэр багцын барааг нийлүүлэх, нийлүүлсэн нь ч тодорхой бус.

-ИНЕГ ЦАР ТАХЛЫН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 8 САЯ ТӨГРӨГӨӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Улмаар гэрээ байгуулснаас таван сарын дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр “Грандмакс” ХХК руу 8 сая 118 мянга 010 төгрөг шилжүүлсэн баримт шилэн дансанд байгаа юм.

Өөрөөр хэлбэл цар тахалтай, хөл хорио үргэлжилсэн хүнд хэцүү цаг үеүдэд 00 цаас, салфетканы мөнгө гээд өнөөх гурван өрөө байрны мөнгөнөөсөө найман саяыг нь шилжүүлээд сууж байсан нь энэ.

ИНЕГ “Грандмакс” ХХК-тай байгуулсан эл гэрээний 100 мянган төгрөгийг Урсгал зардлын хөрөнгөөр санхүүжүүлнэ хэмээх ганцхан өгүүлбэрээр гэрээнд тодотгоод л орхижээ.

-32 ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “ГРАНДМАКС” ХХК-

ИНЕГ-т 00 цаас, салфетка нийлүүлэх компаниар шалгарч, улмаар тус газрын дарга Л.Бямбасүрэнтэй 100 сая төгрөгийн гэрээ байгуулсан “Грандмакс” ХХК-ийн тухай шүүж үзлээ.

5160006 регистрийн дугаартай тус компани гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2007 онд үүсгэн байгуулагдсан тухай Улсын бүртгэлд бүртгэгджээ. Одоо нийт 32 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2020 онд 22 чиглэлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна. Хувьцаа эзэмшигч, захирлаар нь Цогтбаатарын Болормаа гэх иргэний нэр бүртгэлтэй байгаа юм.

Дата баазууд ашиглан цуглуулсан дээрх мэдээлэл бол тендер нэрийн дор төсвийн мөнгийг гар, бөгсөө арчих хэрэгсэл болгоод урсгачихаж байгаа газрын дарга нарын тансаглалын ганцхан жишээ юм. 143 сая төгрөг гэдэг бол өнөөгийн зах зээлд гурван өрөө байрны мөнгө. Өнөөдөр орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,8 саятай байна. Ингээд бодохоор энэ нь 79мкв гурван өрөө байрны мөнгө. Гэтэл дарга нарын 00 цаас, гараа арчих салфетка, даавууны хэрэгцээнд л урсчихаж байгаа юм. Хямралын үед ИНЕГ-ийнхэн сая саяар ахуйн хэрэглээгээ хангаж ТАНСАГХАН суусан байх нь. Төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-02 08:50

Буудаачээ

м
м
2021-03-02 09:09

хогийн гитэд шү

Нисэхийн ажилчин
Нисэхийн ажилчин
2021-03-02 09:28

Энэ нөхрийг яагаад ЗГ байлгаад бгаа нь их сэжигтэй, хэн нэгэн өндөр �##�бан туша�##�танд их хэмжээний мөнгө хандив өгсөн нь үннг болоод тэсээд бн, тендер ухв�##� их юм гарна даа дандаа эрх ашгийн зөрчилтэй, хуйв�##�даантай зүгээр х�##�ах бус ш�##�гах цаг нь бллсон

Зочин
Зочин
2021-03-02 10:06

Ene tegeed yaaj baigaad bdag yum be

Зочин
Зочин
2021-03-02 10:07

Хөл хориотой нисэхд хэний �######�ийг ийм их цаасаар арчдаг юмбээ

Bolor
Bolor
2021-03-02 10:08

Niseheer duuren ordoniihnii tawiuluud, daam garsan computer ch medehgui tsunhchid. Boon ih zan, daramtalsan hurgan darga nar.

Zochin
Zochin
2021-03-02 10:17

ter neg aj ahuin darga geed buduun p###ag shalgaach.dandaa ene tendehiin tender ntr budliulj yavdiin

зочин
зочин
2021-03-02 10:21

Болор үнэн хэлээ комьпютер ч мэдэхгүй цүнх баригчид нисэхээр дүүрэн шүү тэд нар ирж иргэний нисэхийг бүр самарч байгаа.сүүлийн үед мишээлийнхэн дүүрэн болсон.энх-амг�##�ангийн хувийн компани шиг болсон.хайран нисэх минь

Haiult
Haiult
2021-03-02 10:32

bolichooch ene balai hend ch hereggui sedevee niitelj bgaa medeegee olon niited tanin medehuin chigleleer heregtei medeelel gargaj bmaarsan hen negnii zahialgaar neg hunruu ulairan dairah yumaa gertee 00 tsaas salfetka tsverlegeeni bodis avaagui l bailtai buhel buten niseh shde uch tuchnuun harya gazartai haldvar hamgaalaliin deglem barij ajillah heregtei biz dee tseverlegee ariutgal hiih heregteii biz de dan usaar tseverledggui l bailtai bichih yumaa olj yadah yumaa

setguulchid
setguulchid
2021-03-02 10:35

ahiun heregtseendee avaagui jijighen hedhen huntei companyd avaagui gedgiig meddegguimuu haashaa yum neeh surtei garchigtai setguulch ta medeelel niitlehdee ultai undestei medeelel niitelne uu haha

Haiult
Haiult
2021-03-02 10:49

Хөл хорионы үед ч гэсэн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа байгууллага шүү сэтгүүлчээ тансагл�##� гээд байгаа 00 цаас гарын цаасаар чинь нисэх бууд�##�д үйл ажилагаагаа явуулдаг хил, г�##�, мэргэжлийн хян�##�т гээд бүх л с�##�барын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ х�##�двар хамга�##��##�ын дэглэмээ баримт�##�ж гараа арчдаг юм шүү. Зөвхөн ИНЕГ-т авсан гэж ойлгодог юм шиг байгаан. С�##�барын онцлог мэдэхгүй худ�##� захи�##�гын мэдээ гаргахаа болио. Нисэх гэхээр МИАТ-р төсөөлөөд ИНЕГ гэхээр с�##�барын хэмжээнд нь ойлгож чадахгүй зөвхөн нэг агентлаг гэж ойлгоод уншигчдад буруу ташаа мэдээлэл түгээгэд байх юм хэмнэлт нэрийн дор энэ мэтийн зардлаа танаад зогсоовол энэ ажилчид чинь 00 ороод юу хэрэглэх вэ өөр дээрээ яадаж ахуйн хэрэгцээгээ бодооч сэтгүүлчээ!!!

zochin
zochin
2021-03-02 11:07

ene tsunkh barigchidig yaya daa,boon ajilin sadaa,zaaval tus#aa oroo,mashin unana gene

zochin
zochin
2021-03-02 11:09

och tochnoon salbar negjuudtei ene baiguullaga iim hemjeenii zardal gargaj avalgui yadgiin. yasan ch sensaatslah durtai yum be. hunii zurag hurgiig hamaa namaagui tavihaa bolioch Eguur.mn

zochin
zochin
2021-03-02 11:59

irgenii nisehiin erunhii gazar tuunii hariya salbar negjuud namiin shahaanii medlegtei medleggui tsunh barigch hurgan darga naraar duursen ni unen shdee.ted nar chin nisehiin salbariig dampuuruulj baigaa shuu dotor ajillaj bga ajiltnuud bugd medne.

Зочин
Зочин
2021-03-02 12:12

Иргэний нисэх гэдэг энэ их айлыг авч яваан хувьд энэ хүний зургыг тавьсан байх.Энэ хүн чинь яг нисэхийн мэргэжлийн хүн.Хүрээний булайг ууд�##�б�##� д�##�ай гэдэг шиг харин доод туша�##�ын хурган дарга нар нь илжирсэн хүнд сурт�##�тай, хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй, идэж уусан, нам ярьж т�##�цсан, дотроо �##��##�цсан хүмүүс л байдаг юм билээ.Энэ хүн байхгүй бол тэд нар нь нисэхийг хувааж иднэ.

Зочин
Зочин
2021-03-02 12:18

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТИЙГ МОНГОЛ ХҮМҮҮС Л ТӨЛДӨГ МОНОПОЛЬ МИАТ ГЭДЭГ ГАЗРЫГ ҮНДЭСНИЙ КОМПАНИ ГЭДЭГЭЭР ХАЛХАВЧИЛЖ ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВРИЙГ ХААЖ ОРУУЛДАГГҮЙ ГАНЦХАН САЛБАР БОЛ ЭНЭ. ТЭГЭЭД ТЭНДЭЭС ШАМШИГДУУЛСАНААРАА ИНГЭЖ ТАНСАГЛДАГ БИДНИЙ ҮНЭН ТӨРХ ЭНЭ МААСАЙЧААД ГАЙХУУЛААД СУУЖ БАЙГАА НЬ ЭНЭ

noyon soliot
noyon soliot
2021-03-02 13:17

yasan ih os honzon yasan ih ataarhal baidag yum be. hen ingej bgaag ni niseh dayaraa medej bgaa shuu dee. munhiin darga boloh husel tachaaldaa avtsan noyon soliot buyu batjargaliin l bichver baina. ue ueiin darga nariig shantaachilj tedneer hussenee hiilgej bdag nuhurt bolomj olgohgui bolhoor l ingej chichirdeg baih daa.

hovdol
hovdol
2021-03-02 13:23

INEG-iin Byambaa chini haa ochij yostoi eriin huih shuu. mani metteigee mend ustai yostoi l amidralaas garsan hun. nodnin talbain zohitsuulagchiig shildeg ajiltnaar shalgaruulj 5saya tuguruugr shagnaj bsn, er ni ajilchdaa gedeg mash olon udaa tsalin nemsen baih shuu

MZ
MZ
2021-03-02 13:26

HERELDEED BULAIGAA EHNEESEE DELGELTSEH NI XAXA GOY.

ZOCHIN
ZOCHIN
2021-03-02 13:30

NEG DARGIIGAA NOYON SOLIOT GEJ HOCHLOOD Z##LAASSAI GEED BAIDAG HUN ENE DEER BICHSEN YUM SHIG BN. TER DARGA CHIN CHAMIG SHORONGOOS GARAAD INEG.IIN HURGAN DARGAAR OCHSONIIG MEDDEGGUI BH HUURHII.

Золко
Золко
2021-03-02 13:33

Бямбаа дарга чинь иргэний эисэхийн ажилтнудын зовлон жрг�##� бэрхшээлл асуудлыг доороооо дээд хүртлээ мэддэг мундаг дага шүү.Үе үеин намын томилгооны хулгайчдаас с�##�бараа хамга�##�ж өдий зэрэгтэй авч яваа

ХАРХ
ХАРХ
2021-03-02 15:27

ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ. ТЭГЭЭД ЯАХ ЮМ, ХАРЪЯ. МӨНХНАСАН ЧИ МЯНГА Ч БИЧҮҮЛЭЭД МИНИЙ ОРОНД ИНЕГ-ЫН ДАРГА БОЛЖ ЧАДАХГҮЙ. ЧИ МУУ Ч ГЭСЭН ХАХАЖ ҮХЭТЛЭЭ ИНЕГ-ЫН, МИАТ КОМПАНИЙН, ШИНЭ НБ-ЫН МӨНГИЙГ ЦУСЛАА БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин
2021-03-02 15:45

яг үнэн. энэ хэцүү цагт нэгч хүн х�##�ж сэлэхгүй, ц�##�ин мөнгөөр таслаагүй. Нисгийхэн бол т�##�архах хэрэгтэй. Өчнөөн орлого тас�##�даад ц�##�ин бараг аваагүй төрийн байгууллага байна

Зочин
Зочин
2021-03-02 15:47

нисэх олон жил ажиллахдаа ийм зангарагтай ажил явуулж чаддаг дарга үзээгүй. Зүгээр арчаагүй нөхөд л иймэрхүү юмаар хов хийж хүн харлуулж суугаа шд

Зочин
Зочин
2021-03-02 15:57

ийм хүнд үед х�##�двар хамга�##�лын дэглэм баримтлахад ямар их зард�##� гарна гэж бодож бн. 2500 хүн, олон улсын нислэгт үйлчилж бгаа газар бүх юм ханг�##�ттай бх ёстойн шд.

Иргэг
Иргэг
2021-03-02 17:38

Ёоё ёоёо!? Ямар аймшигтай луйварчин бэ!п ЗГ шудрага бус зүйлтэй тэмцэнэ гэсэн нь хаа �##�га болчивоо!?

Irgen
Irgen
2021-03-02 18:51

Ter dooguur ni olov dolov hiij yavdag namiin nuhduud l nisehiin neriig buzarlaj idej uuj tsusaldag bolohoor unuudur irgenii niseh ner hundee aldaj baigaan.Irgenii nisehiig taraachilgui odii zeregtei avch yavj olon shunaliin dev bolson harhnuudaas hamgaalj irsen mundag hun.Niseh ene huniig medne dee

Зочин
Зочин
2021-03-02 18:57

Тэр оо цаас с�##�фетка нтрээ аж ахуйн даргаас нь асуугаарай соёлоо гээд найз хүүхэн нь шахдаг юмгэсэн..Нэлээн хэдэн өөр өөр нэртэй компанитай ээлжлээл өгдөг юм билээ.

Zochin
Zochin
2021-03-02 20:17

zuv shuu irgenii nisexiin aj axuin xesgiig shalgaval ix yum garna daa.darga ni mashinaa solij unaal, muriitei toglool arxidaj shoudaal yavaad baidag ix ch mungutei gesen.tusviin tsalingaar tegj amdraxuu. Irgenii nisexiin shine barilguud, udur tutmiin xudaldan avalt, xangalt geed asar ix mungunii ex uusver deer suudag yum erx medeltein bainalee

Зочин
Зочин
2021-03-02 20:18

Tsom darga darga bolohnee

Zochin
Zochin
2021-03-02 20:40

Irgenii nisehiruu ueiin ued uls turiin hulgaich nar shulsee zalgij hulgai hiih gej hantsui shamlan dairdag ni unen shde.Tiimdee ch zavsar zai bolgonoor ni namiin nohoinuud chigjdeg biz.Chaddag chaddaggui tom tom yarisan bugs doloogch nariin derged bol nisehee gesen chin huseltei estoi dooroos ni deeshee hurtel yavsan mundag darga shuu.Amjilt husey.

Зочин
Зочин
2021-03-02 20:44

Иргэний нисэхэд Бямбаа шиг зангарагатай ажилтан �##�бан хаагчдаа боддог дарга хаа ч байхгүй шдээ.Цаашдаа ч гарч ирэхгүй ээ

Зочин
Зочин
2021-03-02 22:33

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ХҮЧЭЭР ИРГЭДЭД ШАХАЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ИНГЭЖ ТАНСАГЛАЖ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ДАНХАР БҮТЭЦ САНХҮҮЖҮҮЛЖ ДАРГА НАРЫН БААСТАЙ ХОШНОГО ДОЛООДОГ. АРД ТҮМЭН Л ХЯМД ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВЖ ЧАДАХГҮЙ ЧИМЭЭГҮЙ ХОХИРООД ҮЛДНЭ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-03-02 23:05

СҮҮЛИЙН ҮЕД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ СОШОЛООР ИНЕГ-ЫН ЦАДАЖ ХАНАХЫГ МЭДЭДГҮЙ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ САЙН ДЭЛГЭЖ ӨГЧ БАЙНА ДАА. ХЭРЭВ ХУДЛАА ЮМ ГАРГАСАН, ГҮТГЭСЭН ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ХҮМҮҮС ШҮҮХЭД ХАНДАЖ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. БҮХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЗҮГЭЭР СУУГААГҮЙ ХЯНААД БҮРТГЭЖ АВДАГ, СУДЛАЖ ШАЛГАХ БАЙЛГҮЙ. ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ ЯЛ ШИЙТГЭЛЭЭ ҮҮРЭХ НЬ ТОДОРХОЙ. БЯМБАСҮРЭН ГЭГЧИЙН БАГ ГЭГДЭХ БААХАН ХУЛГАЙЧ ДАРГА НАР ЯЛАА ҮҮРЭЭД ЯВАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРАХ Л ҮЛДЭЖ БАЙНА.

Bat
Bat
2021-03-03 00:29

Ineg bol huduu aj ahuin yamnii derged ariuhan gazar bna lee . Harin ch ineg iig sain avch yvaa darga bgan busad jonhuu busad salbaritaa yu bolj bgaag medehgui bj

ард түмэн
ард түмэн
2021-03-03 00:59

Ач холдинг гранд иазс гээл энэ хүн улсын мөнгийг хувийн юм шиг баруун солгойгүй зарцуулдаг бас д�##�д холбоо сүлбээ бүхий олон компанитай юм аа энэ компаниудаараа дамжуулж маш их мөнгө иддэг нь тодорхой бхад АТГ яагаад дуугүй байгаад бна заав�##� ямар нэгэн хүн гомдол гаргав�##� ш�##�гах ёстойм уу

Зочин
Зочин
2021-03-03 18:17

Үнэ ч юм уу худлаа ч юм уу хэн мэдэх юм бэ.

zochi
zochi
2021-03-04 09:19

manai setguulchid gej neeree haayaa amandaa orson oo buhah yym aa huuliaraa zovshhorno shde tgd tseverkgenii material haanas avah yum be ? ongotsond 0 tsaas herglhguu yu m#l mak

zochin
zochin
2021-06-14 17:10

aj ahuin darga ni a.n bair avsanaa barter ch geh shig nisehiinhen bair barterladag bolson yumuu

Холбоотой мэдээ

Back to top button