ЭДИЙН ЗАСАГ

Оюутолгойн зэсийн олборлолт буурч, алтных нэмэгджээ

Оюутолгой  II улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн байна.  

Оюу толгой” компани 2019 оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулжээ. 2010 оноос 2019 оны II улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

Энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаар39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага байгаа бол алтны олборлолт нэмэгджээ. Тухайлбал, энэ хугацаанд  71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү байгаа юм. 

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-10 19:03

Cephalexin Great Dane Priligy Price Uk [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Identify Amoxicillin Capsual Propecia Rogaine Hair Growth

Холбоотой мэдээ

Back to top button