ДЭЛХИЙ

ДЭМБ: Европын вакцинжуулах хурд хэтэрхий удаан, цар тахлыг уртасгаж байна

ДЭМБ Европын орнуудын вакцинжуулах хурдыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй удаан хэмээн шүүмжилжээ.Ихэнх Европын улсуудад вакцинжуулах аян зогсонги байдал орж шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа билээ. Иймд ДЭМБ тус бүс дэх нөхцөл байдал өнгөрсөн хэдийн сарынхаас илүү хүндэрсэн хэмээжээ.

Нидерланд, Испани болон Герман улсууд дэглэмээ сунгаж Франц гурав дахь хөл хорио тогтоосон. Харин Португали, Бельги, Итали улсууд Улаан өндөгний баяраар хөл хорих болсон аж.

ДЭМБ-ын Европын асуудал хариуцсан захирал Ханс Клуге “Цар тахлыг дуусгах хамгийн сайн арга бол вакцин, гэвч вакцинжуулах хурд хүлээн зөвшөөрөхийн аргагүй удаан байна” хэмээн ингэснээрээ Европын бүсэд цар тахлыг уртасгаж байна гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид үйлдвэрлэлтээ нэмж нөөцөд байгаа бүх тунг ашиглан вакцинжуулах хурдаа ихэсгэх хэрэгтэй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button