ДЭЛХИЙ

Бага насны хүүхэд АНУ-ын цөмийн агентлагийн Твиттерээс утгагүй жиргээ оруулжээ

АНУ-ын цөмийн зэвсгүүдийн аюулгүй байдлыг хариуцдаг агентлагийн Твиттер хуудас “;l;;gmlxzssaw” гэсэн жиргээ оруулсан нь олны гайхшралыг төрүүлжээ. Зарим хүн тус аккаунт цахим халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн бодсон аж. Тэгтэл тус жиргээг цөмийн агентлагийн Твиттер аккаунтыг хариуцсан ажилтны бага насны хүүхэд оруулсан болж таарсан байна.

“Daily Dot” мэдээллийн сайтад тус явдлын талаар “Агентлагийн Твиттер хуудсыг хариуцсан хүн хэсэг хугацаанд аккаунтаа нээлттэй үлдээхэд түүний бага насны хүүхэд тус жиргээг оруулжээ” хэмээн мэдээлжээ.

Мөн АНУ-ын цөмийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Твиттер хуудас нь цахим халдлагад өртсөн гэх яриаг “Ямар нэгэн халдлага огт болоогүй” хэмээн үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button