ДЭЛХИЙ

“Pfizer”-ийн вакцин эхний зургаан сардаа халдварын 91 хувийг зогсоожээ

“Pfizer/BioNTech”-ийн вакцинаар хүмүүсийг дархлаажуулснаас зургаан сарын дотор халдварын 91 хувийг зогсоосон хэмээн “Pfizer” компани мэдээлжээ. Мөн өөр нэгэн судалгаагаар 80-аас 90 насны хүмүүст “Pfizer”-ийн вакцины хоёр тунг тарьсны дараа их хэмжээний эсрэг бие ялгарч байгааг харуулсан байна. Гэхдээ тэдний 63 хувьд нь л эсрэг биеийг удаан хугацаанд хадгалахад тусалдаг Т эсүүд ялгарсан аж.

“Pfizer” компани гуравдугаар шатны клиникийн туршилтад оролцсон 46 мянган хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж тус мэдэгдлийг гаргасан байна. Мөн Өмнөд Африкаас туршилтад оролцсон 800 хүн дээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр вакцин нь тус улсад илэрсэн коронавирусийн төрлийн эсрэг үр дүнтэй хэмээн үзжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла хэлэхдээ “Хоёр дахь тунг хийлгэсний дараа зургаан сар хүртэл үзүүлсэн өндөр үр нөлөө болон Өмнөд Африк дэлгэрсэн төрлийн эсрэг өндөр нөлөөтэй гэдэг нь ажиглагдсанаар бидний вакцины үр дүнд итгэх итгэлийг нэмлээ” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button