НИЙГЭМ
Дарь-Эх дэх баривчлах байранд 17 алба хаагч халдвар авчээ

Гуравдугаар сарын 22-нд ШШГЕГ-ын харьяа 461-р ангийн түр саатуулах байранд коронавирус илэрсэн. Гуравдугаар сарын 31-ний байдлаар тэнд байгсдын 48 хувь нь буюу 119 этгээд халдвар авсан нь батлагдсан юм.
Тэгвэл өчигдрийн /2021.04.01/ мэдээгээр Дарь-Эхэд байрлах баривчлах байранд нийт 17 алба хаагч халдвар авчээ. Үүнээс хамгаалалтын ажилтан болон дэд, ахлах ахлагчдыг ХӨСҮТ-д, бусдыг нь Цэргийн төв эмнэлэг болон сургалт бэлтгэлийн төвд тусгаарлаажээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.