ЭРҮҮЛ МЭНД

Б.Жавхлан: 2.1 сая хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байна

УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалтын талаар мэдээллээ.

Тэрбээр “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14079020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5580000 вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3080000 нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8499000 вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2100000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна.

Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ертөнцийн 3н шившигийн наамбар ваанн нь юм байна.

зочин
зочин

3хан сая хүнийг коронад бүтэн жил бэлдсэн Майнголиа ертөнцийн 1 шившиг. АНУ цааначинь өдөрт 3 сая хүн вакцинжуулж байна. Албаар С витамин уулгаж 8н сая шааж байсан нь үнэнд гүйцэгдэв.

Зочин
Зочин
Reply to  зочин

ЯА ЧИ ОЧООД ХИЙЛГЭЭЧ ДЭЭ

шударга иргэн
шударга иргэн

Нямдорж түм бум наслаг.

Зочин
Зочин

Тийм ш дээ. Тэрийг одоо л бодож гаргаж байгаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button