ДЭМБ-ын дарга: Дэлхий цар тахлыг хэдэн сарын дотор хяналтдаа авч чадна

ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт (2021.04.19) дэлхий “КОВИД-19”-ийн цар тахлыг ирэх саруудад хяналтдаа авах аргатай болсон гэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Бид энэхүү цар тахлыг хэдэн сарын дотор хяналтдаа авах хэрэгсэлтэй болсон, гэхдээ бид үүнийг тууштай, тэгш хэрэгжүүлж чадвал” хэмээжээ.
Мөн тус өдөр ДЭМБ-ын Онцгой байдлын хороо олон улсаар зорчиход вакцин тариулсан гэдгээ батлахыг шаардахгүй байхыг зөвлөсөн байна. Мэргэжилтнүүд “КОВИД-19”-ийн вакцин тариулсан байх нь хүмүүсийн вирусийг халдаах эрсдэлийг бууруулдаг гэсэн баримт хангалтгүйг мөн дэлхий даяар вакцинжуулалтын тэгш бус байдлыг дурджээ.
Тус хороо хэлэхдээ улс орнууд вакцин тариулсан баталгаа шаардсанаар чөлөөтэй зорчих эрхийн тэгш бус байдлыг дэмжиж байгаа гэдгийг ойлгох нь зөв хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.