Нийгмийн

Л.Баттөр: Мутацлагдсан коронавирус орж ирсэн эсэхийг шинжлүүлэхээр Япон, Солонгос руу дээж явуулсан

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тодруулга мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэрээ манай улсад мутацад орсон шинэ төрлийн коронавирусийн халдвар орж ирсэн эсэх тал дээр тайлбар өглөө. Тэрбээр:

"Дотоодын нэг, хоёр хувийн лаборатор мутацлагдсан вирус мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийж өгье гэсэн санал өгч байгаа. Гэхдээ тэд өмнө нь ийм шинжилгээ хийж байсан туршлага багатай гэдгээ илэн далангүй хэлж байна. ХӨСҮТ-ийн зүгээс вирусийн геномын дарааллыг тогтоодог холбогдох аппаратыг оруулж ирэхээр ажиллаж байна. Японд гурван вирусологич энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл дотооддоо шинжилдэг болох ажил маант хожуу л хийгдэж байна. Гэхдээ урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж, мутацад орсон вирус байгаа эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад шинжилгээний хариу ирэх байх гэж бодож байна” гэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button