НИЙГЭМ

“Энэ хөл хорио иргэдийн хөдөлгөөнийг бууруулсангүй, үр дүнгүй байна”

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр өнгөрсөн 24 цагт 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан талаар мэдээлсэн.

Уг мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгальмаа хөл хорионы дэглэмийн нөхцөл байдлын талаарх статистик танилцуулав. Ингэхэд энэ удаагийн хөл хорио нь өмнөх хөл хорионуудтай харьцуулахад үр дүн багатай байгаа нь харагдаж байна.

Тэрбээр “Энэ удаагийн хөл хорио төдийлөн үр дүнгүй, олон нийтийн хөдөлгөөн буурахгүй хэвээр байна. Түүнчлэн энэ сарын 25-наар хөл хориог дуусгавал халдварын давлагаа огцом нэмэгдэж, дэгдэлтийг хумьж чадахгүй, дахиад алдана. Харин тавдугаар сарын 9-нөөр дуусгавал халдварын тохиолдлуудыг бууруулж чадах судалгаа гарсан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Өдөржингөө л хүн, машин хөлхөлдөөд л байх юм. Ямар хөл хорио гэж үүнийг хэлдэг юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button