С.Одонтуяа: Улс орон замбараагүй байна, Ерөнхий сайдаас мэдээлэл сонсъё
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэхэд 16.00 цаг хүртэл завсарлага аваад буй.
Дараагийн хэлэлцэх асуудалд орохын өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа горимын санал гаргав.
Тэрбээр, “14.00 цагаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхий сайд өөрөө биечлэн оролцох ёстой. Энэ чиглэлээр байгуулагдсан түр хороо гуравдугаар сарын 30-наас хойш хуралдаагүй байна. Ийм түр хороог татан буулгасан нь зүйтэй. Хорих ангиуд дээр хүний эрх туйлын зөрчигдөж байна. Улс орон эмх замбараагүй байхад УИХ юу ч болоогүй юм шиг ингээд сууж болохгүй. Иймд 14.00 цагаас мэдээлэл сонсох хуваарь оруулж өгөөч гэсэн горимын санал оруулж байна” гэлээ.
Горимын саналыг хүлээн авч, маргаашийн 14.00 цагаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг УИХ-ын чуулганаар сонсохоор боллоо.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмэр болох юм байгаа бол түүнийгээ л хэлээч дээ. Бусдын цагийг алж ард түмнийг бүү хорло
Бүгдээрээ хэлэлцье гэж байна.замбараагүй байдлыг засах гэж байна.Саналаа хэлээч гээд тэнэгтээд байх юм.