НИЙГЭМ

Ц.Эрдэмбилэг: Орон нутаг дахь иргэд рүү вакцины хоёрдугаар тунг явуулна

УОК-ын бүрэлдэхүүнээс мэдээлэл хийж байна. Үүгээр Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис маргаашаас хоёрдугаар тунгийн вакцинжуулалт хийж эхэлж буй талаар ярилаа.

Харин вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн хөдөө орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн хамрагдах вэ гэдэг асуудлыг сэтгүүлч тодрууллаа. Үүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Өнөө шөнө ирсэн болон маргааш ирэх Синофарм үйлдвэрийн вакцинуудыг бүгдийг нь хоёрдугаар тунд зориулна. Хөдөө орон нутагт нэгдүгээр тунгаа хийлгэсэн 146 мянга 714 хүн байна. Тэдэн рүү харьяаллаар нь вакцины хоёрдугаар тунгуудыг явуулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button