НИЙГЭМ

“Усгал” романы хоёрдугаар боть хэвлэгджээ

Зохиолч Д.Оюунчимэгийн шинэ цуврал роман “Усгал”-ын хоёрдугаар боть хэвлэлтээс гарсан байна. Нэр нь “Би юу эрнэ вэ?”.

Романы нэгдүгээр боть “Намайг хэн хайна вэ?” нь монгол ахуй, өв уламжлал, соёлын агуулгыг үлгэр домог, туульсын ертөнцтэй хийгээд орчин үеийн амьдралтай сүлж, өгүүлсэн онцлогтой. Нэг ёсондоо “Монгол Харри Поттер” гэж нэрлэж болохуйц, хүүхэд багачууд, залуу үед зориулсан илэрхийлэлтэй, онц сонирхолтой роман болсон.

Хоёрдугаар боть хэвлэгдэхдээ нэгдүгээр ботийн хамт хавтасны дизайнаа сольжээ. Ном худалдаанд гарч эхэлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button