ДЭЛХИЙ

Сахарын цөлөөс дэлхийгээс хөгшин солир олджээ

Франц улс дахь Баруун Бриттани их сургуулийн геохимич Жеан Аликс-Барратын удирдсан баг дэлхийгээс хөгшин солир олсон байна. Тэрхүү солирыг “EC 002” гэж нэрлэсэн бөгөөд эрдэмтэд үүнийг хөгжиж амжаагүй прото гарагаас гаралтай гэж үзэж байгаа аж. Эрдэмтэд судалгааныхаа тухай “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлүүлжээ.

“Erg Chech 002” буюу “EC 002” солирыг Алжир улсын Адрар мужиас олдсон байна. Солирын олдсон газар Сахарын цөлийн “Erg Chech” бүсээс олдсон тул “Erg Chech 002” хэмээн нэрлэжээ. Эрдэмтэд тус бүсээс нийтдээ 32 кг жин хүрэх солирууд олсон байна. “EC 002” солирыг ахондрит төрлийн солирт багтаажээ. Ихэнх солир нь хондрит төрөлд багтдаг аж.

Хондрит төрлийн солирууд нь нарны аймгийн гарагууд үүсэхээс өмнө, тоосонцор болон эрдсийн ширхгүүд хоорондоо наалдаж үүсдэг. Харин ахондрит солирууд нь гарагуудын үүсдэг аж. Ийм учир тэд хондрит солируудтай харьцуулахад залуу байдаг юм. Мөн ахондрит солирууд ихэнхдээ базальтын гаралтай. Тэгтэл “EC 002” нь андезит гаралтай аж. Эрдэмтэд тус солир доторх хөнгөн цагаан, магнийн цацраг идэвхт изотопыг ашиглан “EC 002”-ийн насыг 4.566 тэрбум жил гэж тооцжээ. Харин дэлхийн насыг 4.54 тэрбум жил гэж үздэг билээ.

Эх сурвалж: Big Think

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button