ДЭЛХИЙ

Долоо хоногт 55-аас дээш цаг ажиллах нь хожим үхлийн шалтгаан болж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2021.05.17/ нэгэн сонирхолтой судалгааны үр дүн танилцуулжээ. Уг судалгааны тайлан Environmental International сэтгүүлд хэвлэгдсэн байна. Үүгээр уртасгасан цагаар ажиллах нь жил ирэх тусам үхлийн шалтгаан болсоор буй нь батлагджээ.

Судалгаанд, 2016 оны байдлаар 745 мянган хүн зүрх судасны өвчлөлөөр нас барсан. Тэд бүгд уртасгасан цагаар ажилладаг байсан хүмүүс гэж дурджээ. Ихэвчлэн дундаас дээш насны эрчүүд ийм шалтгаанаар амиа алдаж буй. Энэ нь тэд их ажлын ачаалал даахгүйн улмаас бус, харин өмнө нь уртасгасан цагаар удаан ажилласан нь хожим үхлийн шалтгаан болж буй хэрэг гэж тайлбарлажээ.

Өөр нэгэн жишээ татахад, цус харваж нас барж буй хүмүүс уртасгасан цагаар ажилладаг байх нь энгийн цагаар ажилладаг байхаас 35 хувиар илүү байсан байна. Харин Зүүн өмнөд ази, Номхон далайн баруун хэсгийн улс орнуудын иргэд ийм шалтгаанаар ихээр амиа алдаж буй аж.

Энэ талаар ДЭМБ-ын газрын захирал Мария Нэйра “Долоо хоногт 55-аас дээш цан ажиллах нь эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Судалгаанд үндэслэж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button