УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Гишүүд сонгуульдаад чуулганаар хэлэлцэх асуудал ч алга боллоо

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулган хэлэлцэх асуудлуудаа тогтохын эхэнд Н.Алтанхуяг гишүүн үг хэллээ.

Тэрбээр “Бид нэг намын дарангуйллыг зогсооё гэж өлсгөлөн зарласан, гэхдээ иргэдийг жагсаал цуглаанд уриалаагүй. Нэг ажлын хэсэг байгуулсан. Тэр нь хуралдахгүй байна. Ц.Мөнх-Оргил энийг хийнэ гэж байхгүй. Хуралдуулж, энэ асуудлыг цэгцэлж өгөөч гэж горимын санал тавьж байна. Чуулганаар хэлэлцээд байх асуудал ч алга боллоо. Сонгуульдаж мөнгө тараагаад л, ийш тийш яваад л замбараагүй боллоо. Улс оронд чинь хууль дэг гэж алга” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох ажлын хэсэгт яаралтай хуралдах чиглэл өглөө.

Ингээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай амьтад бүгдийг нь харлуулчихна, камерийн өмнө нэг их шударга хүн. Өнөөдөр УИХ ирц хангалттай байналээ. 2012-2016 онд сонгуулийн үед АН гишүүд алга болчихоод хуралдаан ирц хүрдэггүй тардаг байснаа мартаагүй баймаар юм

Холбоотой мэдээ

Back to top button