Д.Ганбат: Монгол эр хүн гуравхан жил тэтгэвэр аваад л нас барчихдаг
УИХ-ын чуулган хуралдаж байна. Үүгээр НДШ-ийг хоёр хувиар бууруулах агуулгатай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хуульд нэг их өөрчлөлт оруулсан зүйл алга. Хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ дэмждэг бодлого гаргахгүй байна. Монгол эр хүний дундаж наслалт бага. Тэтгэвэрт гараад гуравхан жил тэтгэвэр аваад нас барчихдаг. Тэгсэн мөртлөө их халамж тараадаг. ХНХЯ-ны нэрийг шулуухан Халамжийн яам болгож өөрчил өө” гэж асуулт асуулаа.
Хариуд нь тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан М.Оюунчимэг гишүүн “Танд болон танай намд энэ тогтолцоог өөрчлөх боломж байсан. Бид нийгмийн даатгалын салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх ажилд үнэхээр шуурхайлан орж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн ХНХЯ-наас бэлэн болгочихоод удахгүй өргөн барих гэж байна. Тэтгэвэр тогтоолгохдоо сонголттой байх, гэр бүлд нь уламжлагддаг байх гэх мэт стандартын дагуух шинэчлэлийг хийж байна. Цар тахлын үеийг харгалзан үзээд НДШ-ийг 8.5 хувь хэвээр нь байлгах зөв гэж үзээд хуульд энэ өөрчлөлтийг оруулсан” гэж хариуллаа.
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин овоо юм хэлдэг байна шд
Хариуд нь тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан М.Оюунчимэг гишүүн “Танд болон танай намд энэ тогтолцоог өөрчлөх боломж байсан.
Юу гэсэн үг вэ? Монгол эр хүний дундаж наслалт бага гэснийг яаж өөрчлөх байсан гэж вэ? Энэ Оюунчимэг чинь тэнэг гар уу?!!!
Tiin sh dee. Tetgevriin nasiig buuruulbal taarna. Tetgevree vh avch chadakhgyi burkhanii orondoo yavtsgaana. Tegeed bas khamgiin gol n' jookhon nas yavaad irekheer ajil ch oldokhgyi. Ajil khiigeegyi ch gsn baakhan niigmiin daatgald mungu tulj tulj tegeedv tetgevree ch avsan yumgyi l yavtsgaaj bna shyy de. Yostoi khynee boddoggyi uls l gj ene baikh daa.
энэ нэг овоо хуцдаг овилгогүй авгайг төрөөс зайлуулах нартай өдөр ирнэ дээ, сда шүү
Хамтын тэтгэврийн хууль АН баталсан ман унхгасан боовмаа бүү хуц
хамтын тэтгэвэрч гэх шиг, тэтгэврийн уламжлал ч гэх шиг юу яриад ч байгаа юм болдоо. Одоо тэгээд нэгийгээ түргэн чад болохыг хүлээ гэсэн үгүү
Миний найз гараад 15 жил, манай хүн гараад 10 жил болж байна. Ганбат цэргээс гараад хэдэн жилболж байгаа вэ?
Миний найз гараад 15 жил, манай хүн гараад 10 жил болж байна. Ганбат цэргээс гараад хэдэн жилболж байгаа вэ? Муу ёрын юм яриад бузрын амаар утах сайхан байдаг уу эрхэм гишүүн ээ
60 насаар бодоод л тэр найз 75 тай танай хүн 70 настай л юм байна сайн байна гэвч манай 10 жилийн найз нарын 40 хувь дээд сургуулийн найз нарын 70 хувь нь 60 нас хүрэлгүй тэнгэрт одсон байна шүү дээ
Японд эрчүүдийг ажилд илүү авч, илүү цалин өгдөг. Монгол эмэгтэйчүүд эрчүүдээ, хань ижилээ сайн халамжлаасай. Авгайн бүх цалингийн аваад сайн зарцуулж чадаж бна уу. Эрчүүд минь архиа бага уугаасай
Харамсалтай бна иим учираас дор хаяж 10 жил тасратгүй өгөх арга зам нээх хэргтэй 3.4 жил болоод нас барсан бол үлдсн 6.7 жилийн тэтгэвэрг үлдсэн хүүхэд хант ижил авч байхр хууль гаргах юм биш үү