НИЙГЭМ
Л.Баттөр: Вакцины II тунгаа хийлгээд халдвар авсан 3000 гаруй тохиолдол байна

Өнөөдөр /2021.05.27/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр манай улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 653 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Э.Ууганбаяр нар ярилцлаа. Ярилцлагаар дархлаажуулалтын үйл явцын талаар мэдээлэл солилцов.
Тухайлбал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар авсан маш олон хүн бий. Гэхдээ энэ нь нийт вакцин хийлгэсэн хүнийхээ дөнгөж 0.5 хувь нь аж. Түүнчлэн хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэсэн ч халдвар авсан 3 мянга гаруй хүн байгаа талаар ярилаа. АНУ-ын CDC байгууллагаас ижил төрлийн тохиолдлуудыг судалж байгаа юм байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Вакцины хэрэг байнуу халдвар авагсад олон байгаам бол????!!!!!
Яагаад дандаа ард түмнээ хуурдаг юм бэ. Дахиж хөл хорио тогтоохгүй, вакцинаар л Ковид 19 - г дарна гээд байсан яасан бэ? Одоо болохоор вакцинжуулалтын 2 тунгийн дараа 3000 хүн халдвар авсан, дахиад хөл хорио тогтоох нөхцөл байдалруу орж байна гээд л ярилцлага өгөөд байх юм.
Хүн амынхаа 60% вакцинжуулчихад сүргиын дархлаа тогтоно гээд л байсан хаа байна тэр дархлаа? Харин ч улам их өвчлөл, үхэл нэмэгдэж байхад эмч нар ер дуугардаггүй ээ.