УЛС ТӨР

Хагарсан ХУРДНЫ ЗАМ барьсан Хятадын компани ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барьж байна

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар-Хөшигийн хөндийн хурдны зам хагарсан асуудал нэлээд дуулиан дагуулсан. Эл замыг БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК 140.3 сая ам.доллар буюу 400 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Харин өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэсэн. Ямартай ч ЗТХЯ-наас хурдны зам хагарсан асуудалд Хятадын компани хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдэж, шалгалт хийх ажлын хэсэг гаргаснаа дуулгаад байгаа.

-ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨНГҮҮТЭЭ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ-

Тэгвэл ХАГАРСАН замын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК нь төв цэвэрлэх байгууламжын төвийн барилгын ажлыг ч мөн гүйцэтгэж байна. Тодруулбал, 2019 онд хурдны замын ажлаа дуусгангуутаа тухайн ондоо Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж барих ажлыг хүлээж авчээ. Цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж буй юм.

Дээрх хоёр томоохон бүтээн байгуулалтаас гадна 2005 онд авто зам, 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”- барихад туслалцаа үзүүлж байжээ.

-ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БӨГӨӨД МОНГОЛЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭЛГҮЙ БАЙНА-

“Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК /China Tiesiju Civil Engineering Group Co Ltd/ нь БНХАУ-ын Төрийн өмчит компани гэсэн мэдээлэл байна. Яг энэ нэрээр нь хайж үзэхэд Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүртгэл нь гарч ирэхгүй байгаа юм.

Компанийн Ерөнхий захирлаар Жан Хэчуан гэх Хятад иргэн ажилладаг. Тэрбээр хурдны замын нээлтийг хийхэд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Хотын дарга асан С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ийн сайд Ван И нартай цуг тууз хайчилсан байдаг.

Кени улсын нийслэл Найроби дахь далангийн усан хангамжийн төслүүд дээр ажилласан. Мөн хэд хэдэн оронтой хамтарч ажилласан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-06-08 09:48

nud huursan zasal hiivel dorhnoo dahiad evderne dee

g
g
2021-06-08 11:04

tenderiig haanah shalgaruulsan yum bol medeelel bna uu

ЗОЧИН
ЗОЧИН
2021-06-08 13:18

хятадад бол ийм ажил хийсэн компанийн захир�##� буудуулах байсан дээ гэтэл манайд бүр өөр ажил дээр ажилуулж байх гэж дээ өрөвдмөөр юмаа

Zochin
Zochin
2021-06-09 02:52

Ter hugarch evdersen yumaa zasuulaach, tegeed ene shine ajly ni boliulaach, baliar yumaa.

Холбоотой мэдээ

Back to top button