ДЭЛХИЙ

ФОТО: Өмнөд Африкчууд анх удаа цас харлаа

Цаг уурын сонин үзэгдэл Африк тивийн өмнөд хэсэгт боллоо.

Өмнөд Африкийн төвийн бүс нутгуудаар -9,9 хэм хүйтэрсэн нь сонин тохиолдол юм.

Өнөөдөр /2021.07.24/ шөнө 19 бүс нутагт агаарын хэм хасах руу орсон байна. 

Кимберли хотод агаарын хэм цельсийн -9,9 хэмээс доош оржээ. Цаг уур судалгааны бүх хугацаанд ингэтлээ хүйтэрсэн тохиолдол болж байгаагүй аж.

Йоханнесбург хотод агаарын хэм хасах долоо болтлоо хүйтэрч хүйтэн жавар бүртгэгджээ. Үүнээс өмнө, 1995 онд л агаарын хэм -6,3 хүрч байсан удаатай. Өмнөд Африкийн зарим нэг бүс нутагт олон жилийн дунджаар анх удаагаа цас орсон байна. Тэндэхийн оршин суугчид амьдралдаа анх удаа цас харсан байна. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, цаг агаарын ийм үзэгдэл нь Антарктидаас ирсэн хэмээн таамаглаж, цаг уурчдын урьдчилсан мэдээгээр хүйтэн цаг агаарын үзэгдэл тус бүсэд дахин нэг долоо хоног үргэлжлэх аж.  

О.АНАР

(Эх сурвалж: tass.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:33

Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to more added agreeable from you! However, how can we communicate?

Холбоотой мэдээ

Back to top button