ДЭЛХИЙУЛС ТӨР

Хятадын эсрэг чиглэсэн АНУ-ын аюултай бодлого

АНУ Хятадын эсрэг чиглэсэн дайралтаа зогсоож, “аюултай улс төр” хийхгүй байхыг Хятадын эрх баригчид санууллаа. Хятад улсыг “эрүүгийн гэмт хэрэгтэн” мэт харьцаж байгаад БНХАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Се Фэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Уэнди Шермантай уулзах үеэрээ мэдэгдэв.

Уэнди Шерман энэ сарын 25-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм. Талуудын уулзалт Тянжинь хотноо болж байгаа юм.   

Хятад, Америкийн харилцаа мухардалд орсон суурь шалтгаан нь зарим америкчууд Хятад улсыг төсөөллийн дайсан мэтээр ханддаг. Хятад улсын хөгжлийг л хязгаарлачихвал АНУ-ын хамгийн хэцүү бүх асуудал шийдэгдэж, америк дахин агуу болж хүчирхэгжиж, ноёрхлоо үргэлжлүүлчих мэтээр АНУ-ын Засгийн газар бүхэлдээ хүчээ дайчилж байна гэлтэй. АНУ Хятад улс байхгүй л бол өөр ярих зүйлгүй юм шиг боломж л олдвол Хятадыг гоочилж, зууралддаг. Тиймээс, Хятад руу чиглэсэн Америкийн ийм туйлын алдаатай, туйлын аюултай бодлогоо өөрчлөхийг уриалж байна” хэмээн Хятадын Гадаад Хэргийн дэд сайд Се Фэн ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ.

Хятадын дипломатчийн хэлснээр Америкийн зарим шинжээчид АНУ Хятадыг Дэлхийн II дайны үеийн Япончуудтай, Хүйтэн дайны үеийн Зөвлөлт улстай харьцуулж, Хятадыг “чөтгөр” мэт адилтган үзэж байгаагаа тодорхой илэрхийлсэн байсан. Америкийн дотооддоо өрнөж буй нийгэм улс төр, эдийн засаг дахь сэтгэл ханамжгүй байдлыг олон нийтийн анхаарлаас холдуулж сарниулаад хамаг анхаарал, гүнзгий зөрчилдөөнийг Хятад руу тохох зорилготой байгаад нь Америкийг буруутгалаа.

“АНУ нь өрсөлдөөн, хамтын ажиллагаа, сөргөлдөөн гэсэн гурван талт үйлдлээрээ Хятадыг буланд шахаж, хязгаарлах гэсэн бодолтой байна. Хэрэв Хятадаас тусламж гуйх хэрэгтэй болбол АНУ давуу талтай салбарууддаа харилцаа холбоогоо тасалж, хориг арга хэмжээ авч хориг тавих хэрэгтэй. Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авахын тулд тэд зөрчилдөөн, сөргөлдөөнөөр ч үл зогсоно. Америкчууд зөвхөн АНУ-ын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа бөгөөд зөвхөн нэг талынхаа ашиг сонирхлын үүднээс л ажиллаж, Америкийн талд хэрэгтэй үр дүнгийн талаар л хөөцөлддөг. Ийм зүйл орчин үеийн ертөнцөд өөр хаана байна вэ, хэмээн Се Фэн онцлов. Үүний сацуу, Хятадын тал санал зөрөлдөөнт байдлыг хадгалахын зэрэгцээ  хамтын ажиллагааны хөрс суурийг хайхад бэлэн байгаа. Харин Америкийн тал Хятад улс руу чиглэсэн хандлагаа эрс өөрчилж, Хятадын тал санал зөрөлдөөнөө хадгалахын сацуу хамтын ажиллагааны үндэс суурийг хайхад бэлэн байгаа бол Америкийн тал чиглэлээ эрс өөрчилж, харилцан хүндэтгэл, шударга өрсөлдөөнт байдлаар хандаж, энх тайванчаар зэрэгцэн орших замыг сонгоход бэлэн байгааг ч онцлов.

О.АНАР

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oros Hytadiin surtalchilgaag
Oros Hytadiin surtalchilgaag
7 сар 27, 2021 14:26

Medee gej taviad baij bolohgui shuudee

Холбоотой мэдээ

Back to top button