Нийгмийн
Хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр 09:00 цагаас нээлтээ хийнэ

Сүхбаатар дүүргийн удирдлагуудаас санаачилсан ажлын хүрээнд хоёр дахь “Өглөөний гудамж”-ийг нээхэд бэлэн болгожээ. Уг гудамжийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан байна.
Тодруулбал, байгальд ээлтэй байлгах, хог хаягдал болон хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчныг бүрдүүлсэн байна.
Хоёр дахь Өглөөний гудамж өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийнэ. Байршлын хувьд, Жамъян гүний гудамж буюу Blue Sky барилгын урд аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ сонсох сайхан байна. Би хот дотор машин унахаа больсон.Хүнсээ амр�##�тын өдөр эртхэн цуглуулахдаа, эсвэл хотоос гарахдаа л унадаг болсон. Явган �##�хаж байхад дүүргүүдийн засаг дарга нарын хийж чадаж байгаа үйл ажиллагаа нь, оршин суугч иргэдийнх нь ухамсарын түвшин харагддаг.