Нийгмийн

Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэлх 4.7 км авто замын ажил эхэллээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэлх 4.7 км авто замын ажил эхэллээ.

Уг ажлыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан санаачлан хийлгэж байгаа бөгөөд замын хувьд хоёр эгнээ,  7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн байх юм. 

Тэрээр хэлэхдээ "Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, тойрогтоо хийх ажлуудаа эрэмбэлсний үндсэнд эхний ээлжинд Гачууртын эцсийн буудлаас Гялалзахын энгэр хүртэл 4.7 км авто замын ажлыг эхлүүллээ. Цаашид 20 дугаар хороонд шинээр автобусны буудал, гудамж дунд шинээр гэрэлтүүлгүүдийг хийж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл байдлаар хангаж ажиллахаар төлөвлөж байна" гэдгийг онцоллоо. 

Шинээр хийгдэж буй авто замын ажил /2022.10.15/-нд ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ!
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-09-29 19:48

Бат-Амг�##�ан гишүүн зам тавих мөнгийг гаргаж байгаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button