Нийгмийн

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтээ хүргүүлжээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор өгсөн байна.

Түүний зодог тайлах болсон шалтгаан өвдөгний бэртэл гэж Японы хэвлэлүүдэд онцолж байгаа билээ.

Сүмогийн дүрмээрээ зодог тайлах хүсэлтээ өөрийн багшдаа эхэлж мэдэгдэж сүмогийн холбоонд бичгээр хүсэлтээ гарган, аваргын зөвлөл, сүмогийн холбооны тэргүүлэн удирдах зөвлөл, нэг галын багш оякатагийн зөвлөл гэсэн шат дарааллаар хэлэлцэж, тэд зөвшөөрснийг үндэслэн эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлдэг журамтай. Гэвч ийм шийдвэрүүд гарахаас өмнө түүнийг зодог тайлах тухай мэдээлэл цацагдсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button