Нийгмийн

МСҮТ-д суралцагсдад сар бүр олгодог 200 мянгыг төгсөхөд нь ОЛГОДОГ болно

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх чиглэл бүхий МСҮТ-д суралцагсдад сар бүр 200 мянган төгрөг төрөөс олгодог билээ.

Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийг 2019 онд 100 мянган төгрөг болгож, улмаар 200 мянга болгосон.

Энэхүү тэтгэлгийг МСҮТ-ийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагч авдаг. 

Тэгвэл сар бүр олгодог энэхүү тэтгэлгийг төгсөхөд нь бөөнөөр нь ганцхан удаа олгохоор болох юм байна. Учир нь энэхүү тэтгэлгийг авахын тулд төгсөхгүй сунжирдаг асуудал маш их гарч байгааг албаныхан хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button