Нийгмийн

Сайд нэг зөвлөхтэй, дэд сайд болон ТНБД дундаа нэг туслахтай болно

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2022 оны төсвийн төслийг өнөөдөр /2021.09.30/ Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барилаа. Уг төсөлд төсвийн хэмнэлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан тухай тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна.

Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглана.

Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авна.

Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажлын нэг өдөрт нь гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлнэ.

Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

Албан контор шинээр барихгүй. тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага авто машин шинээр худалдаж авахгүй байна.

Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг тэглэнэ.

Төвсийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байна.

Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллана.

Цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах, шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах болно.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2 яам нэмж байгуулна гэсэн мэдээ явж бн, 2016 оноос хойш хэдэн агентлаг шинээр байгуулсан бэ? Төсвийн мөнгөөр туйлж бн

Зочин
Зочин

Дэд сайд гэж огт хэрэггүй шүү дээ.ШТСын дарга баясан хүн хамгийн гол салбар ХААХҮҮЯ ны дэд сайд хийж хүнс хөдөө аж ахуйн сэтгүүлч шинжлэх ухаан боловсрол дэд сайд гэх мэт илүү үардал хангамж хасах хэрэгтэй

Туслах
Туслах

Ёоё тэр туслах бүр баларсаан

M
M

Олон хүний нэг туслах гэж юу байхавдээ,???? мэдрэл муудна биздээ.

ЗОЧИН
ЗОЧИН

Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй БАЙХ, мөн төрийн болон орон нутгийн өмчит компани бусад агентлаг байгууллагуудын дэд дарга нарын тоог цөөлж нэг л дэд даргатай байлгах хэрэгтэй. нэг агентлаг 3 дэд даргатай дахиад доор нь баахан албаны дарга, захиралтай тэр 3 дэд захирал хийдэг зүйл байхгүй хасах хэрэгтэй

И
И

《Төвсийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байна》 Таалагдлаа!!!

Зочин
Зочин

Дэд саад гэж юу хийхээ мэдэхгүй этгээдүүдийг цомхтгооч ээ

Ган
Ган

Манай нэг яаманд 12 жил ажиллаж байгаа найз хэлэхдээ дэд сайдыг ямар хэрэгтэйг, юу хийдэг хүн бэ гэдгийг одоо болтол мэддэггүй гэсэн хаха

5678
5678

Манай нэг яаманд 12 жил ажиллаж байгаа найз хэлэхдээ дэд сайдыг ямар хэрэгтэйг, юу хийдэг хүн бэ гэдгийг одоо болтол мэддэггүй гэсэн хаха

Холбоотой мэдээ

Back to top button