Нийгмийн
“Одоо боллоо” жагсаал болно

Өнөөдөр /2021.10.01/ Ардчилсан намынхан төв талбайд “Одоо боллоо” олон нийтийн жагсаал зохион байгуулна. Тус намынхан долоо хоногийн өмнө эрх баригчдаас хариуцлага нэхэж УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн.
Төрийн өндөрлөгүүд шаардлагыг хүлээж авахгүй бол жагсана хэмээн мэдэгдэж байв. Тус жагсаалынхаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн ч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс жагсаалд нь зөвшөөрөл өгөхгүй байгаа тухай мэдэгдэл гардуусан юм.
Гэвч Ардчилсан намынхан өнөөдөр төв талбайдаа товлосон жагсаалаа хийх ажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.