Нийгмийн
“Иргэний оролцооны нэгдэл” намыг байгуулахад гарын үсэг зурсан гишүүдийн 65 хувь нь эмэгтэй

“Иргэний оролцооны нэгдэл” намыг үүсгэн байгуулахад гарын үсэг зурсан гишүүдийн 65 хувь нь эмэгтэй
Сайд асан Ц.Оюунгэрэл энэ оны тавдугаар сард Ардчилсан намаас гарч, нам байгуулсан. Эргэн сануулбал, “Иргэний оролцооны нэгдэл” намыг үүсгэн байгуулахаар иргэдээс гарын үсэг цуглуулж, эхэлсэн. Гарын үсэг зурсан гишүүдийн 65 хувь нь эмэгтэй, 35 хувь нь эрэгтэй хүн байжээ.
Харин нас, хүйсээр ангилбал гишүүдийн 32 хувь нь 25-34 насны иргэд байжээ.
Тус нам ёсдүгээр сарын 16-нд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх материалаа хүлээлгэн өгсөн юм. Одоогийн байдлаар нийт 2500 гишүүнтэй болжээ.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха. Улс төрийн цагаан солиогоор зөнөглөдгийн тод жишээ нь Н.Энхбаяр, Энэ хүүхэн бас