Нийгмийн

УИХ-ын дарга шатахууны асуудлаар холбогдох албаныхныг ЗЭМЛЭВ

Аравдугаар сарын 01-ний 10.00 цагт УИХ-ын чуулган нээлтээ хийж байна. Энэ удаагийн чуулганы нээлтэд парламентын зарим гишүүн болон хүндэт зочид цахимаар оролцож байгаа юм. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар шатахуун хомсдлын талаар ам нээж, холбогдох албаны дарга, сайдыг нарыг буруутгав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд багагүй бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм хэмжээнд хүргэхгүйгээр урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбар ямар эрсдэл байгаа хүндрэлтэй асуудал яагаад үүсч байгааг бодитойгоор тодорхойлж шуурхай зохицуулж шийдвэртэй арга хэмжээ авч байх шаардлагатай байна” хэмээн хатуухан санууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
#
#

Тийм хэмжээний гэдгээ мэдэж ав! Том том яриад байдаг улсууд 2,3 сараар тооцоо судалгаа ажлаа хийж чададгүй зүгээр больж үз АМГТГ бол дампуурсан газар, бүх муу муухай үүрлэсэн газар ажил яаж хийдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button