Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал цуглааныг шүүмжлэл биш зөвлөгөө гэж хүлээж авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв.
Тэрбээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Манайх ардчилалтай улс. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Иргэд жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Би ч гэсэн жагсаал цуглаанд оролцож явсан хүн.
Жагсаал цуглаанд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Ажил хэрэгтээ шүүмжлэл гэхээс илүү зөвлөгөө гэж хандаж, хүлээж авах ёстой. Сонгууль болох гэж байна шүү дээ. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Ганцхан зүйл хүсэж байна. Ковидыг, вакцинжуулалтаа битгий улс төржүүлээч. Бусад нь сонин биш. Бодлогогүй улс төрөөс болж вакцин тасарсан асуудал гарч байсан шүү дээ.
Жагсаал хийж байгаа иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Иргэд халдвар хамгаалын дэглэмээ бариад, тайван жагсаал хийх тал дээр хариуцлагатай хандах нь зүйтэй” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвлөлгөө биш чамайг чадамжгүй ПОП , ПИАРийн засгийн газар гэж ард түмэн жагсаж байна
yag unen. chamaig z##l geed bhad l teneg teneg yum yarial gvriigeed suugaad bh yum daa. iim l dunkuu gar daa
Муйхар тэнэг МАН гэж. Иргэдийг тахалтай дасан зохицон амьдар гэх бол хамгийн адгийн хүний хэлэх үг. Улс орнууд тахлын хүнд үeийг хэрхэн хор хохирол багатай давах арга замаа хийх ажлуудаа ярьж хэрэгжүүлж шинэ нөхцөлд бүх зүйлээ тохируулж байгаа юм шүү. Монгол шиг иргэддээ ялархаад та нар арчаагүй танар наад тахлаа яадагсанж өөрсдөө мэд гэдэг засаг төр өөр хаана ч байхгүй шүү.Бусад улс орнуудад хийж буй хийх ажлуудаа шинэ нөхцөл байдалд зохицуулж тааруулж хийж хэрэгжүүлж байгаа болохоос улс орноо тахалд автуулчихаад иргэддээ ялархаад томроод байгаа засаг төр хаана ч алга.МАНын ялзарсан ихэрхсэн дарга нарт мэдэх хийх зүйл ичих эмээх юм байхгүй болжээ дээ